Хонгор суманд буун дуу гарчээ
Дархан-Уул аймгийн Хонгор суманд энэ сарын 29-нд 16 настай хүү хүн буудсан ноцтой хэрэг гарчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, тус сумын Хар бэлчээр гэдэг газарт 16 настай Н гэгч, Хонгор сумын иргэн Т-гийн толгойн тус газар буудаж хүнд гэмтээжээ.
Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд шуурхай ажиллан илрүүлж сэжигтнийг саатуулсан байна. Харин хохирогчийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Д.Сүхбаатар
URL: