Хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг эхчүүдэд тэтгэмж олгохгүй

Хүүхэддээ вакцин хийлгэхээс татгалзсан эцэг эхчүүдэд хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгохоо зогсооно гэж Австралийн Засгийн газраас мэдэгдлээ. “No jab, No pay” буюу “Тарилга үгүй бол тэтгэмж үгүй” гэдэг хуулийн төслийг Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт санаачилжээ.

uls_552c53069719b_1

Тус журамд зааснаар, эцэг эхчүүд вакцин хийлгээгүй хүүхэд бүрийн тоогоор 11,000 австрали долларыг хүүхдийн тэтгэмжээс хасуулах юм байна. Харин философийн эсвэл шашны шалтгаанаар хүүхэддээ вакцин хийлгэхээс татгалзаж буй гэр бүл хүүхдийн тэтгэмжийн мөнгөө хэвээр авч болох гэнэ. Одоогийн байдлаар Австралид долоо болон түүнээс доош насны 39 мянган хүүхэд эцэг эх нь татгалзсаны улмаас вакцинжуулалтанд хамрагдаагүй байна. Энэхүү журмыг санаачилсан Ерөнхий сайд Тони Эббот “Энэ бол ард нийтийн эрүүл мэндэд маш тустай арга хэмжээ. Хүүхэд, гэр бүлүүдийг эрүүл энх байлгахад чухал хувь нэмэр оруулна” гэж мэдэгджээ. Хөдөлмөрийн намаас хүчтэй дэмжлэг авч байгаа тус журам Австралид 2016 оны эхэн үеэс хэрэгжиж эхлэх юм байна.


URL:

Нэр: зочин Огноо: 15 April 2015

Манайд ч бас ингэмээр юм. Улаан бурханы тархалт бол вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү байгаа гээ биз дээ?

Сэтгэгдэл бичих