Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг баталлаа
Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.
Мөн нэгдүгээр хавсралтаар батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, гуравдугаар хавсралтын 1 дүгээр заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын албанд, 2 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т тус тус даалгав.
Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | “Хүнс хангамж төв” НӨҮГ-ын конторын барилгын засварын ажил, агуулахын барилга, /Сонгинохайрхан дүүрэг/ | 2015-2015 | 357,5 | 357,5 |
2 | Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугамын ажил | 2015-2016 | 884,3 | 600,0 |
3 | Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо/ | 2015-2015 | 2925,0 | 2925,0 |
4 | Нийтийн тээврийн оношлогооны төвийн барилгын засвар | 2015-2015 | 100,0 | 100,0 |
5 | Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ | 2015-2015 | 800,0 | 800,0 |
6 | Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц, 6-10 кВ-ын кабель шугамын ажил | 2015-2015 | 6594,4 | 6594,4 |
7 | Зүүн Сэлбийн Ф500мм-ийн коллектор, бохир усны шугамыг шинээр барих | 2015-2015 | 835,6 | 835,6 |
ДҮН | 12496,8 | 12212,5 |
САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Нийтийн тээврийн угсраа автобусны эргэлтийн талбай засварлах | 2015-2015 | 1500,0 | 1500,0 |
2 | Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт | 2015-2016 | 25100,0 | 9216,4 |
3 | Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын авто зам | 2015-2016 | 6441,5 | 2000,0 |
4 | Улиастай-Гачууртын чиглэлийн 11,0 км авто замын засвар /Баянзүрх дүүрэг/ | 2015-2015 | 6900,0 | 6900,0 |
5 | Монел орчмын 0,8 км авто зам /Баянзүрх дүүрэг/ | 2015-2015 | 457,0 | 457,0 |
ДҮН | 40398,5 | 20073,4 |
ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН
ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Агаарын бохирдлын хэмжилтийн суурин харуулын тоосонцор хэмжих багаж | 2015-2015 | 404,0 | 404,0 |
2 | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн цэвэрлэгээний бага оврын автомашин | 2015-2015 | 55,0 | 55,0 |
ДҮН | 459,0 | 459,0 |
URL: