Монголд солирын бороо орно

“НАСА”-гийн мэдээлснээр долоо, наймдугаар сард солиорын бороо дэлхийг хамран орох аж. Эрдэмтэд солирын бороо хамгийн тод харагдах үеийг энэ сарын 13-ны өдөр хэмээн тогтоожээ.

Гэхдээ орон орны байршлаас хамаарч газар бүрт харилцан адилгүй харагдах юм байна. Монгол Улсад энэ сарын 13-ны үүрийн 04.00-05.00 цагийн үед солирын бороо “асгарах” гэнэ. Энэ үед нэг минутад дунджаар гурван од харвах ажээ.

Сүүлт од харвахад үүссэн хоосон орон зайн Хуйлрал огторгуйн олон жижиг биетийг татсанаар солирын урсгал үүсдэг байна.

Дэлхий тойрог замаараа эргэх үед уг урсгалд ойртоход жижиг биетүүд татах хүчинд захирагддаг. Ингэснээр солир буюу галт бөмбөг дэлхийд унахыг солирын бороо хэмээн нэрлэдэг байна.

Тэдгээрийн ихэнх нь замдаа шатдаг тул аюулгүй ажээ.

Н.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих