Дарханы АН фракцгүй болохыг дэмжлээ
Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт 25 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүлсэн.
Баярын хурлын үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд АН фракцгүй нам болсон тухайгаа мэдэгдсэн. Тэрээр “Нийт гишүүддээ зөвхөн АН гэдэг фракцад нэгдэхийг уриалж байна. Үүнийг Монгол төрийн эрх ашиг шаардаж байгаа. АН төлөвших нь Монгол Улсын эрхэм зорилго” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Тэгвэл орон нутаг дахь АН-ууд эхнээсээ дэмжиж буйгаа илэрхийлж эхэллээ. Хамгийн түрүүнд Дархан-Уул аймгийн АН-ын нам З.Энхболд даргынхаа уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээ.
URL: