Автобусны цахим картаа сургуулиасаа авна

Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа улдлээ. Өмнөх жилүүдэд оюутнууд автобусны цахим картаа авахын тулд Монголын оюутны холбооны байранд урт дараалалд зогсдог байсан. Харин энэ жилээс өөрчлөгдөх нь. Тодруулбал Оюутны холбооноос тухайн их, дээд сургуульд автобусны цахим картыг өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Тэгэхээр автобусны карт шинээр авах эсвэл сунгуулах хүсэлтэй оюутан өөрийн суралцаж буй сургуульдаа л хандахад болох аж. Их, дээд сургуулиудын бүртгэл эхлэхээр энэхүү ажлыг зохион байгуулахаар болсон тухайгаа Оюутны холбооныхон мэдээлэв.

Өнгөрсөн жил оюутны автобусны цахим картыг гарган үйлчилгээнд нзвтрүүлсэн ч зарим том оврын автобус энэ картаар үйлчлэхгүй гэх асуудал үүсээд байсан. Энэ талаар МОХ-ноос тодруулахад оюутнууд автобусны цахим картаар цаг болон чиглэл харгалзахгүй ажлын таван өдөр үнэ төлбөргүй зорчино гэсэн гэрээ байдаг. Энэ гэрээнд ямар ч өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдэв.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих