Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг маргааш шүүнэ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ. Тэднийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд  энэ сарын 15-ны өдөр буюу маргааш шүүх гэж байна.

olloo_mn_1428904334_olloo_mn_1428540484_tvmendemberel

Тэдний хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр болоод байгаа юм. Н.Түмэндэмбэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутгаж байгаа юм. Тэрээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн Улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын  машинууд оруулж ирсэн хэрэгт буруутгаад байна.

Г.Уянга
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих