С.Баяр: Би солиотой биш, нэг газар долоон байшин авах хэрэг байна уу

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан С.Баярын тансаг хаусын талаарх мэдээлэл сонирхолтой мэдээлэл нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан. Уг мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд ил болгосон юм.

1286d5469e2361b3big

Тодруулбал, С.Баяр нь Оюутолгойн гэрээ байгуулагдсны дараагаар АНУ-ын хэд хэдэн мужид тансаг зэрэглэлийн хаусууд худалдан авсан. Тэрхүү хаусууд нь салсан эхнэр болон охидуудынх нэр дээр байдаг юм гэсэн мэдээлэл юм. Үүнтэй холбогдуулан С.Баярыг Оюутолгойн гэрээг яаравчлан хийсэн нь Рио Тинто компаниас авилгал авчээ гэх хардлагыг олон нийтийн дунд төрүүлээд байгаа.

Тэгвэл С.Баяр энэ талаар нэгэн хэвлэлд өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх гэнэ. Тэрээр “Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан.

Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой” гэжээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 13 April 2015

Харин тийм ийм болхи юм хиймээргүй юм. Хэн ч илрүүлж чадахгүй дээ

Сэтгэгдэл бичих