3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ

b3a49aeda2a42186a8df2e89b1f9b899_x3

Иймэрхүү гайхалтай түүхэнд итгэх эсэх нь хувь хүний асуудал бөгөөд доор өгүүлэх түүх нэлээн эрт болж өнгөрсөн аж. Түүн дотор маш олон ойлгомжгүй, оньсого мэт зүйлс тохиолдсон байна.

Энэхүү түүхийн гол баатар Сирийн хилээс холгүй орших Голаны өндөрлөг хэмээх газар амьдардаг байжээ. Уг явдал тохиолдоход тэрээр 3 настай бяцхан хүү байсан аж. Тэрээр эхээс мэндлэхдээ л толгой дээрээ хачирхалтай урт улаан толботой төрсөн байна. Тэр нь мэнгэ, эсвэл нөсөө толбо ч биш, харин ямар нэгэн шарх сорвитой төстэй зүйл байж.

Хүү 3 настай байхдаа урд насандаа яаж үхсэнээ мэддэг гэж эцэг эхдээ хэлж гайхшруулсан байна. Түүний өгүүлснээр, алагдаад удаагүй бөгөөд өөрийн нэр болон алуурчны нэрийг ч сайн санаж байна гэжээ.

Эхлээд хүүтэй сэтгэлзүйчид ажилласан бөгөөд дараа нь айж сандарсан эцэг эх нь гаж үзэгдэл судалдгаараа алдартай Илай Лаш хэмээх докторыг урьсан байна.

Доктор Лаш хүүг болон түүний эцэг эхийг дагуулан өнгөрсөн амьдралынх нь ул мөрийг судлахаар замд гарцгаажээ. Тэдэнтэй тохиолдсон хачирхалтай зүйлст хязгаар гэж байсангүй.

Хоёр тосгон өнгөрөөд явж байтал хүү гурав дахь тосгоныг заасан байна. Тэр тосгон руу яваад оронгуут хүү газар нутгийг маш сайн танин, хүмүүсийг нь хүртэл нэр усаар нь дуудаж эхэлжээ.

Доктор Лаш хажуугаар өнгөрч явсан хоёр хүнийг зогсоон, хүүгийн урд насандаа нэрлэгддэг байсан хүнийг сураглахад тийм хүн уг тосгонд байсан гэж тэд батлаад, харин 2-3 жилийн өмнө гэнэт сураггүй алга болсон гэсэн аж.

Цааш явж байтал хүү “өөрийн гэрийг” түвэггүй олсон бөгөөд тэнд цугларсан хүмүүс дотроос зэргэлдээ амьдарч байсан хөршөө таньсан байна. Хүү түүнд хандан: “Би чамайг таньж байна, чи миний хөрш байсан. Бид маргалдаж хэрэлдээд, үүнээс болж чи намайг хөнөөсөн” гэж хэлжээ.

Тэгээд цаашаа бүр ч ер бусын зүйлс цуварч эхэлсэн байна. Хүү өөрийнх нь цогцос байгаа газрыг заасан бөгөөд түүнийг ухтал үнэхээр нэгэн цогцос гарч ирэн хүмүүсийг алмайруулжээ. Түүний гавлын ясан дээр хүнд цохилтоос үүссэн ул мөр тод харагдаж байв. Тэр хэсэг нь хүүгийн толгой дээрх төрөлхийн улаан толботой байршил нь яг таарч байжээ.

Дараа нь хүү алуурчны зэвсгээ нуусан газрыг заасан бөгөөд түүнийг ухтал сүх гарч ирсэн гэнэ.

Ингээд эцэст нь, хүүг урд насанд нь хөнөөсөн гэх хөрш нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн, хүнд ял шийтгэл авсан аж.

Д.Мигаа


URL:

Нэр: сайхан үлгэр байна Огноо: 13 April 2015

kkkk хүү яваад л байж яваад л байж яваад л байж. Tэгээд тэр хүү өөрийгөө алсан хүнийг илчилж өгснөөр амар сайхандаа жаргажээ

Нэр: darjan Огноо: 13 April 2015

ene odoo vnen yum boluu hudlaa bxoo tiim yum gj yu bxwdee

Сэтгэгдэл бичих