“Монгол шуудан” ТӨХК-ийнхан ажлын байрандаа ажил хаялт хийнэ
“Монгол шуудан” ТӨХК-ийн 100 гаруй ажилчид өнөөдөр өглөө ТӨХ-ны гадаа жагслаа.
Тэд тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халсан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн ийнхүү жагссан юм. “Монгол шуудан” ТӨХК-ийнхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ТӨХ-нд эсэргүйцсэн шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр хариугаа авах, дахин шаардлага хүргүүлэхээр жагсчээ. Гэтэл ТӨХ-ны дарга нар 09.00 цаг хүртэл ажилдаа ирээгүй учир тэд шаардлагаа гардуулж чадаагүй аж. Харин өнөөдөр “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчид ажлын байрандаа сануулах ажил хаялт хийх бөгөөд компанийнхаа ТУЗ-д хууль бус шийдвэрээ эргэн харах шаардлага хүргүүлэх гэнэ.
URL: