Т.Санчирт Монголчуудаас гадна филиппинчүүд ч итгэж байна

c0c97d5351e2ae82bigОдоо бодоход “Инчеон 2014” Монголын сагсанбөмбөгийн хувьд хамгийн өндөр амжилт гар­гасан төдийгүй цаашдын олон түүхэн үйл явдал болох бо­лолцоог олгосон тэмцээн болж өнгөрчээ. Үеийнхнийхээ нэ­гэн ади­лаар сагсанбөмбөгт сонирх­лоо­роо хандаж, байрныхаа гадаа бөмбөг хөөж өссөн Т.Санчир улсынхаа шилдэг тамирчдын нэг болж, одоо жинхэнэ мэр­гэжлийн багт очоод байна. Тэр­бээр, Филиппиний лигийн “Жи­неб­ра Кингс” багтай гэрээ бай­гуулсан бөгөөд манай ул­сын түүхэнд гадны улсын  мэр­гэжлийн лигийн багтай гэрээ хийсэн анхны тоглогч болсон юм.

Т.Санчирын олон улсад таниг­дах эхлэл Инчеоноос ч өмнө, “Ка­зань 2013” универсиадын үеэр тавигдсан гэж болно. Тэнд ма­найхан шилдэг 16 багийн тоонд багтсан Азийн цорын ганц баг болохдоо Японыг 75:72-оор хожсон төдийгүй одоо Т.Санчирын очоод байгаа Фи­лип­пиний оюутны шигшээг 92:79-өөр “гол гаргасан” байдаг юм. Ер нь Т.Санчир шигшээ багийн хамтаар Филиппинийг гур­ван ч удаа буулгаж авсан бө­гөөд өмнө нь 2012 оны Азийн оюут­­ны аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод 90:70, хүрэл медалийн төлөө тог­лолтод 86:78 хожиж байв. Тий­мээс Филиппиний сагсан­бөм­бөг сонирхогчдын хувьд Т.Сан­чир “шинэ хүн” биш.

Дээр өгүүл­сэн тэмцээн болгонд ба­гийн лидерийн үүргийг гүй­цэт­гэж, гол ачааллыг авч тоглож байв. Хөлбөмбөгийн домог З.Зи­даны тухай багийн анд нь “Бид юу хийхээ, бөмбөгийг хэнд дамжуулахаа мэдэхээ бо­ли­хоороо л бөмбөгийг Зиданд өг­дөг. Тэр юу хийх, бөмбөгийг хэнд өгөхийг хэзээд мэдэж бай­даг” гэж өгүүлсэн нь бий. Тэгвэл Т.Сан­чирын хувьд, багийнхан нь яаж оноо авахаа мэдэхээ бо­лихоороо бөмбөгөө түүнд өг­дөг. Универсиадад сагсны ба­гийг ахалж явсан МҮСБХ-ны генсек С.Тулга Япон, Фи­лип­пин зэрэг улсуудтай хий­сэн тоглолтыг телевизээр тайл­бар­лахдаа яг ийм утгаар ярьж байв. “Бүр болохгүй бол Т.Сан­чир­таа өгөөд л зүтгүүлнэ дээ. Ма­най хүн ч сайн зүтгэсэн” гээд. Үнэхээр ч Т.Санчир оролт хий­хэд оноо биш юм гэхэд эсрэг ба­гийнхнаас алдааг аваад л ирж бай­сан даа.

Түүний Монгол дахь сагсан­бөм­бөгийн замналыг нь бид ерөн­хийдөө мэднэ. Тиймээс шинэ багийнх нь тухай мэдээл­лийг хүргэсэн нь дээр байх. Барангайн “Жинебра Кингс” бол PBA лигт найман удаа түрүүлж байсан, хамгийн ал­дартай багийн нэг юм билээ. Фейс­бүүк хуудас нь л гэхэд өчигд­рийн байдлаар Монголын бүх хүн амын талаас ч илүү буюу 1 564 764 лайктай байсан.

Манай хүн энэ сарын 8-нд Улаан­баатараас нисч, 10-ны өдөр анхны бэлтгэлдээ оролц­сон байна. Бэлтгэлийнхээ зур­гийг “нүүр ном”-доо хийснээс ха­­рахад, тэрбээр аль хэдийнэ олон улсын карьераа эхлүүлжээ. Эх­лүүлэх эхлүүлэхдээ нэлээд дээрээс эхлүүлж байгаа нь илт бай­на. “Жинебра Кингс” багийн дэм­жигчид лайк харамгүй хайр­лаж, шейрлэж, амжилт хүс­сэн үгсийг үлдээжээ. Ба­гийн албан ёсны хуудсанд ма­най хүний анхны бэлтгэлийн зур­гийг “He doesnt know tagalog.. cant speak and understand much english.. so ginebra hired an interpreter for him. Bongga!” гэ­сэн тайлбартайгаар тавьж, мянга мянган лайк авсан байна. Баг нь манай хүнд зориулж тусгай орчуулагч авахаар бол­сон гэжээ.

Сэтгэгдлүүд нь ч дулаахан, “Сагсан бөмбөг сайн тоглоход хэл мэдэхгүй байх нь чухал биш. Бид таныг дэмжинэ, амжилт хүсье /“Doesn”t really matter as long as he is great in playing basketball…we support you SANCHIR….the best of luck”/ гэсэн байх жишээтэй. Т.Сан­чирын тоглолтыг зөвхөн мо­н­голчууд ч биш “Жинебра Кингс”-ийг дэмжигч үй олон фи­липпинчүүд догдлон хүлээж байгаа нь ойлгомжтой байна. Т.Санчиртаа амжилт хүсье. Хичээгээрэй залуу минь.

мминфо.мн


URL:

Сэтгэгдэл бичих