АЛТНЫ ҮНЭ 1637.5 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ

Олон улсын зах зээлд алтны үнийн ралли үргэлжилсээр байна. АНУ-ын эдийн засагт сулрах шинж тэмдэг ажиглагдаж эхэлснийг шинжээчид тодотгов. Үүний улмаас алтыг ихээр худалдан авч, өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн биржид унци алтны фьючерс ханш 1637.5 ам.долларт хүрэн, бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчиллээ. АНУ-ын ДНБ өнгөрсөн улиралд дөнгөж 1.3 хувиар өссөн гэж Худалдааны яамнаас нь танилцуулжээ.

Үүний улмаас ам.долларын ханш суларч, алтны үнэ 2009 оны арваннэгдүгээр сараас хойших түүхэнд тэмдэглэгдэхээр огцом дээшлэв. “Эдийн засаг маш сул байна. Үүний зэрэгцээ Конгрессийн гишүүд өрийн дээд төвшний асуудлаар мухардалд ороод байна.

Тэгэхээр мөнгөтэй хүн бүхэн алт худалдан авах нь мэдээж шүү дээ” хэмээн Чикаго дахь “Kingsview Financial” корпорацийн шинжээч Мэтт Земан тайлбарлажээ. Долдугаар сард л гэхэд ханшаа 8.5 хувиар чангалсан алтны үнийн ралли эдүгээ дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих