“Цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй”

maxresdefault

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д анх удаа ажлаа тайлагнаж дууслаа.   Тэрбээр есөн асуудлын хүрээнд хийсэн ажил болоод төлөвлөж буй ажлаа багтаан ярилаа. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-Намуудын нэр хүнд уналаа. Намуудын талаар та ямар байр суурьтай байна вэ.  Намуудын өмчийн асуудал хөндөгдөх боллоо.  Үүнд тайлбар өгөөч.  Мөн Тавантолгойн асуудлаар та ямар байр суурьтай байна вэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

-Бид шилжилт хүлээж суух хэрэггүй. Мэдээж улс төрийн намуудын тухай хуулийн төслөө өргөн барихын өмнө эргээд танилцуулна. Гэхдээ дараагийн парламент, Засгийн газар бүрдэхээс өмнө шийдэх ёстой гэж бодож байна.  Бид нэгдэж ажиллах хэрэгтэй. Тавантолгойн асуудлын тухайд бид цагийн юмыг цагт нь хийх ёстой. Ингэж чадахгүй бол улам л илүү зардал гарна.  Тавантолгойн асуудлаар миний байр суурь хэвээр байгаа.  Аж ахуйн нэгжүүд нь гэрээгээ хийгээд явах нь зүйн хэрэг. Муухай хэрүүл тэмцэл рүү явж ормооргүй байна.  Энэ байдал Монголыг мохоох гэсэн хандлага руу хөтлөнө.  Түвшин, түвшиндээ л асуудлаа шийдэх хэрэгтэй.  Эдийн засгийн хувьд бид хийж, бүтээж буй аж ахуйгаа дэмжих хэрэгтэй.  Ерөнхий сайд саяхан хэвлэлээр иргэддээ хандаж үг хэлсэн.  Ерөнхийдөө түүний хэлсэн үгтэй би санал нэг байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

-Ерөнхийлөгчийн хийж буй зарим зүйлийг дэмжиж байна.  Та “шударга байцгаая, баялаг бүтээгчидээ дэмжье л” гэдэг.  Тэгэхээр ам ажлын нэгдэл хэр хангагдсан бэ.  Та эв нэгдлийн тухай ярьж байна.  Гэтэл Тавантолгойн асуудлаар төрийн гурван өндөрлөг ойлгомжгүй байдал бий болгосон шүү дээ. Та гурав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж болоогүй юм уу.  Эндээсээ тэр ам ажлын нэгдлээ эхлэхгүй юм уу.  Та гадаадынханд уучлал үзүүлсэн. Гэтэл Монгол Улсад хохирол учруулсан нөхдүүд нь хохирлоо төлөхгүй гэсэн.  Үүнийг хэн төлөх вэ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

-Тавантолгойн асуудлаар миний байр суурь хэвээр байгаа гэж хэлсэн. Харин тэр 35 тэрбум төгрөгийн асуудлыг сургуулийн хүүхдүүд ч ойлгохоор болсон.  Ж.Капла нар давж заалдаагүй.  Харин тэд уучлал хүссэн.  Харин аж ахуйн нэгжийн тухай асуудал яригдаж байгаа.  Шүүхээс 35 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлнэ гэж эцсийн шийдвэр гаргасан.  Үүнд ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй.  Харин ойлголтын зөрүү байж магадгүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

-Төрийн одонгын шагнал хэрээс хэтэрч байна.  Ямар шугамаар тараадаг эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байна лээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэр шударга явагдсан гэж та үзэж байгаа вэ.  Та бол эв нэгдлийг илэрхийлэгч.  Харин бодит байдал дээр тийм биш байгаа. Хууль, хүчний байгууллагаар далайлгаж, өрсөлдөгчгүй болж байна.  Мөн Шийдлийн Засгийн газрыг Ц.Элбэгдоржийн Засгийн газар гэж нэрлэж байна. Үүнд тайлбар өгөөч.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

-Төрийн шагнал олгох асуудал дээр өөрчлөлт хийе гэж бодож байгаа.  Хэрхэн өөрчлөх асуудлаа УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явсныг судалдаг байгууллага бий. Та ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой зүйлийг яриад байна.  Тэр хүн нутагтаа ирж, очоод асуудалгүй явж байгаа гэж бодож байна. Ноён уулын талаар нэг л байр суурьтай байгаа.  Орон нутгийн иргэдтэй очиж уулзаж, байгаль дэлхийд нь хор хохиролгүй л шийдэх хэрэгтэй.

үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих