: Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн, халсан шийдвэр байхгүй
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатартай бүтцийн өөрчлөлтийн зарим асуудлаар ярилцлаа.
-Танай яаманд бүтцийн зарим өөрчлөлт хийсэн эрх зүйн үндэслэл юу байв. Ажлаас халагдсан хүмүүс сэтгэл дундуур, зарим элдэв яриа гарч буй тул ингэж асууж байна л даа?
-УИХ-аас баталсан Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд аялал жуулчлалболонгазар зохион байгуулалт, усны нэгдсэн зохицуулалтын чиг үүрэг шинээр нэмж орсон. Өөрөөр хэлбэл өмнө нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан ”Газрын шинэтгэлийн хороо”, ” Усны үндэсний хороо”-ны ажлын албад, Соёл спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын газрын албан хаагчдыг манай яамны мэдэлд шилжүүлсэн шүү дээ. Мөн Олон улсын конвенцоор хүлээсэн үүрэг, холбогдох хуулийн дагуу байгуулагдсан Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хороо, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Уур амьсгалын өөрчлөлтийн алба, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдөж тус хороодын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 5 албан хаагчийг яамны орон тоонд багтааж ажилд томилсон. Энэ мэт өөр байгууллагаас шилжин ирсэн нийт 16 албан хаагчийгбатлагдсан орон тооны хязгаарт багтаан яамны бүтцийн нэгжид томилон ажиллуулж байгаа.
Түүнчлэн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” ЗГ-ын тогтоолоор тус яамны 1 газар, 1 хэлтсийг татан буулгаж баталсан. Мөн 2015 оны төсвийн тодотголоор яам, агентлагийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэл өгөгдсөн. Үүний дагуу яамны бүтэц, орон тоо, ажлын байрны нэр, тодорхойлолт шинэчлэн батлагдсан, зарим ажлын байрны давхардлыг арилгасан,заримхүмүүсийн ажлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн, зэрэг үндэслэлээр зарим албан хаагчийг чөлөөлсөн.
-Бүтцийн өөрчлөлтөөр яг хэдэн хүн ажлаас чөлөөгдсөн юм бэ. Үндэслэлгүйгээр халагдсан хүн бий юү?
Танд хэлсэн үндэслэлүүдээр бол 21 хүн ажлаас чөлөөлөгдөөд байгаа хууль бусаар чөлөөлсөн халсан шийдвэр байхгүй.
Тэгвэл Орон нутагт ажиллаж байгаа яамны харъяа сав газруудтай холбоотой асуудлаар тайлбар өгөө
-2015 оны Төсвийн тухай хуулиар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа сав газруудын бүтэц орон тоог23-аар цөөрүүлж, 208 албан хаагчтай байхаар цалингийн санг баталсан урьд нь231 байсан юм.Сав газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх, төсвийн зарцуулалтыг боловсронгуй болгох, зохион байгуулалтын өөрчлөлт хийх боломжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг сайдын тушаалаар баталж ажиллуулсан юм. Ингээд энэ ажлын хэсгийн тайланг үндэслэн хуучин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харъяанд байсан 29 сав газрыг шинээр байгуулагдсан яамныхаа харъяаны 26 сав газар болгож бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийлээ. Ийм өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн 8 хүнд төрийн албаны тухай хуулийн дагуу 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор боллоо.
-Орон нутаг дахь сав газрын захиргаа хэтэрхий олон болсон байв уу?
-Усны нөөцийн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн актууд боломжийн түвшинд байгаа боловч бүтэц, зохион байгуулалт нь оновчтой бус, ажлын ачаалал харилцан адилгүй тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоо, арга механизмууд хангалтгүй байгаа. Хамгийн гол нь төрөөс иргэддээ үйлчлэх үйлчилгээний үндсэн зарчим болох чирэгдэл, хүндрэлгүй үйлчлэх зарчим алдагдаж хүнд суртлыг өөгшүүлж байна. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд усны 26 сав газар тус бүр захиргаатай болсон байна.
Сав газрын захиргаадын байршил, орон тоо, ажлын ачаалал, нутаг дэвсгэрийн хэмжээний харьцуулсан үнэлгээг үндэслэн одоо ажиллаж байгаа сав газрын захиргаадыг газарзүйн болон усзүйн байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ зэргийг харгалзан 20 сав газрын захиргаа болгох ч боломжтой байлаа.
-Албан тушаалтны ёс зүйгүй байдал, хууль бус үйлдлийн талаар гомдол их гарч байсан уу?
-Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтнууд дотор төрийн албаны хуулийг зөрчин томилогдсон, авлига ашиг сонирхлын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа ч хүмүүс бий. Салбарын албан тушаалтны үйл ажиллагааны талаар Засгийн газрын 1111 төв, БОНХАЖЯ-нд иргэдээс ирүүлсэн гомдол бүрийг яамнаас шалган хариу өгч байгаа зарим газар иргэдээс ирсэн гомдлын дагуу ажлын хэсэг томилон газар дээр нь шалгаж байна. Сав газрын захиргаадын байршил төдийлөн оновчтой бус байгаагаас иргэддээ үйлчлэх үндсэн зарчим алдагдаж, хүнд суртлын механизм бүрдэх хандлагатай болсон байна. Тухайлбал, ус хурах талбайн байгалийн хилээр нэг аймаг , тэр бүү хэл нэг сумыг хэд хэд хуваасан нь үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсон. Энэ талаар сум, аймгийн засаг дарга нараас гомдол ирж байна. Нэг сум 3 сав газарт харьяалагдаж байгаа тул тэдгээр сумдын засаг даргад сав газрын захиргаа бүрээс ижил утгатай албан тоот хүргүүлдэг, элдэв тоо баримт шаарддаг юм байна.Ус ашиглалтын дүгнэлт гаргуулах гэрээ байгуулахад аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл учирч байгаа. Говь Алтай аймгийн Алтай хотын төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж Завхан аймгийн Улиастай хотоос, Сэлэнгэ , Булган аймгийн нутагт байгаа аж ахуйн нэгж Архангай аймгийн Цэцэрлэг хотоос, Говь алтай аймгийн Цээл, Цогт, Бигэр сумынхан Өмнөгөвь аймгийн Даланзадгад хотоос ус ашиглалтын дүгнэлтээ авч , ус ашиглах гэрээгээ хийж байгаа нь цаг хугацаа алдсан, ус ашиглагчдыг хүндрүүлсэн ажил болж байна. Увс аймагт ногоо тарьдаг өвгөнийг Улаанбаатараас ус ашиглах зөвшөөрөл ав гээд онгоцонд суулгаад явуулсан тохиолдол ч гарсан.
-Одоо танай салбарын хэмжээнд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Яамны бүтэц орон тоог би үндсэнд нь хэлчихлээ. Салбарын хэмжээнд гэвэл Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль хамгаалах сан, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газар, сав газрын захиргаад, яамны дэргэдэх 2 ТӨҮГ-ын нийт 2860албан хаагчтай ажиллаж байна.
Ярилцсан: Б.Баяр
URL: