Хоолойны өвчин даамжирвал бөөр, зүрхэнд халтай

stomatitАнгина буюу хоолойны өвчин даамжирвал түүний нян үүсгэгч бөөр, зүрхэнд нөлөөлөх нь бий. Хамгийн уршигтай нь хоолойны өвчин эдгэрсэн ч бие организмыг бүхэлд нь сулруулдаг байна. Хоолны дуршил буурах, ажилд явах дургүй хүрэх, хэвтмээр санагдах жишээтэй. Мөн хоолойны өвчин эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэх нь бий. Өвчний оргил үед биеийн хэм 39-40°С хүртэл халуурахад бие организмд уршиг авчрах нь тодорхой. Энэ үед дархлааны болон бамбайн системийн үйл ажиллагаа доголдоно. Үр дүнд нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, тогтворгүй болдог байна. Сарын тэмдэг товлосон хугацаанаасаа хэдэн сарын дараа ирэхэд эмэгтэйчүүд үүнийг хоолойны өвчинтэй холбодоггүй нь ойлгох зүйл. Тэгээд л оношоо тогтоолгох гэж эмнэлгээр гүйдэг. Ихэвчлэн өөр нэгэн эмгэг илрэх юм уу аль эсвэл юу ч илэрдэггүй.

Иймд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ? -Хоолойны өвчний үед өндөр хэмээр халуурвал халуун бууруулах эм заавал уух шаардлагатай. -Монголчууд гол төлөв аспирин болон анальгин халуун бууруулахад хэрэглэдэг. -Анальгиныг бусад эд эрхтэнд уршигтай гэж үзэн Европт хэрэглэхийг аль эрт хориглосон.

-Аспириныг зөвхөн хоолны дараа их хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ. Учир нь аспирин нь ходоодны салстанд хүчтэй цочрол өгдөг байна. -Халууныг парацетамол эсвэл пенталгин зэрэг хор багатай эмээр бууруулах хэрэгтэй.

-Хоолой өвдөж эхлэх үеэс витамины комплекс хэрэглээрэй.

-Витамины комплекс нь бүгдэд тохиромжтой бөгөөд дархлааны системийг бэхжүүлдэг тул хүндрэл гарах магадлалыг багасгадаг. Хоолойны өвчний дараа бие организм хэвийн хэмжээнд ортол цаг хугацаа шаардагдана. Сарын тэмдгийн мөчлөг нь тогтворжоогүй охид, бүсгүйчүүд үүнийг мэдэлгүй элдэв эм тан ууж сандрах хэрэггүйг анхаараарай.


URL:

Сэтгэгдэл бичих