Хакүхо дахиад таван жил барилдана

ХакүхоЯпоны мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо 2020 он хүртэл барилдахаа амлалаа. Тэрээр саяхан Токио хотод болсон 2020 оны олимпийн наадмыг сурталчлах арга хэмжээнд оролцох үедээ энэхүү амлалтыг өгчээ. Хакүхо аварга хэлэхдээ “Миний аав дархан аварга цолтой бөх. Бас чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг мандуулж явсан алдартан. Хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. Тиймээс би 2020 он хүртэл зодог тайлахгүй. Цаашлаад 2020 оны олимпийн наадмын нээлтийн ажиллагааны үеэр их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. Аавыгаа гишгэсэн мөрөөр явна. Олимпийн наадмын нээлтийн үеэр их аваргын ёслол үйлдвэл хэчнээн сайхан бэ. Харин олимпийн дараа би албан ёсоор зодог тайлах болно” хэмээн ярьжээ.

Тэгвэл хаврын тэмцээний дараа болдог сүмочдын үзүүлэх тоглолт, сүмог сурталчлах өдөрлөгийн барилдаанд Тэрүнофүжи түрүүлжээ. Сакүра цэцэглэж буй хаврын өдрүүдийн ээлжит цугларалт Канагава мужийн Фүжисава хотод болжээ. Уг барилдаанд сэкивакэ Тэрүнофүжи түрүүлэхдээ Гүржийн сүмоч Точиношинийг давсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих