Үнэн дампуу /хөгжилтэй болсон явдлууд/

1245863689_032

Таалагддаг охин руугаа зориг гаргаад ярив аа. Тэгээд сайнуу, би байна аа гэсэн чинь шууд л бараг найз нь ярих боломжгүй байна аа, тэнгист кино үзэж байна гэнээ, би тэгээд л заза болохгүй бол тэр л биз гээд…. тэгээд бараг 5-10 минутын дараа гэр лүү нь ярьснаа санадгиймдаа, үнэн дампуу

****

Уг нь ч би 00-д орохоороо нээх уддаггүй л дээ. Тэгсэн нэг удаа хүндээр бие засах болоод суултуур дээрээ суунгаа хумсаа будваа тэгээд болчоод … арчих гэсэн чинь нойтон хумстай байгаагаа санадаг байгаа, хагас цаг бараг суулаашд, үнэн дампуу

****

Арван жилд ангийнхантайгаа гадаа тоглоод байцгааж байсийн. Би тэр үед 1 найзынхаа жинсан якыг даараад ч билүү өмссийн. Тэгсэн чинь карманд нь нээх бондгор юм байна. Би энэ одоо юү вэ гээд л гаргаж үзэх гэсэн чинь нөгөө найз маань за ёстой хэрэггүй шүү, боль моль л гээд байна. Нэг охин бүр гайхчаад юу юм, юу байгаа юм заавал үзнэ гээд надтай бараг ноцолдох шахаад, харин манай нөгөө найз харамсан шүү, битгий үзүүлээрэй энэ тэр гээд л байсан юм. Би сүүлдээ уур хүрээд энэ нэг юмыг нь гаргаад үзүүлчихье гээд гаргаа л ирсэн чинь аймшигийн шивэр, борц болсон 2 оймс нь байсан юм даа, үнэн дампуу

****

Дээр үед Digital хамтлагийн ахлагч Баавар машин бариад явж байхад нь замын цагдаа зогсоогоод -” бичиг баримт бий юу” гэхэд -”Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар” гэсэн үнэмлэх өөртөө хийгээд өөрөө гарын үсэг зурсан үнэмлэх үзүүлсэн байгаа юм даа!

****

Боогий гэдэг найз маань Мөөгий гэдэг найзыг Мөөжгөө гэж дууддаг байсан юм.  Харин Мөөгий маань энэ нэрэндээ тийм ч дуртай биш, тэгээд бүр байнга Мөөжгөө Мөөжгөө гээд байсан чинь нэг өдөр Мөөгий маань уурлаад битгий намайг Мөөжгөө гээд бай чамайг Боожгоо гээд байвал ямар байна гэдэг юм даа


URL:

Нэр: hi Огноо: 10 April 2015

hamgiin suulinh n yostoi ineedtei yumaa haha

Сэтгэгдэл бичих