“Бидний улаанбаатар-2″ уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэнэ

img20150316_133504Blue  moon  арт  галерейгаас  уран  бүтээлчдийг  дэмжих,  тэдний  идэвхийгнэмэгдүүлэх,  урлагаар  дамжуулж  хүмүүсийн  гоо  сайханы таашаалыг хөгжүүлэх,Монголын уран  бүтээлчдийг  дэлхий  нийтэд  таниулах,  шинэ  залуу  авьяслаг  уранбүтээлчдийг  дэмжих  зорилгын  хүрээнд  дүрслэх урлагийн  төрлүүдээр  төрөлжүүлсэнүзэсгэлэн болон сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ  хүрээнд  өнгөрсөн жил “БИДНИЙ УЛААНБААТАР”  нэртэйгээр  зохиогдожбайсан үзэсгэлэнг уламжлал болгон “БИДНИЙ УЛААНБААТАР-2” нэртэйгээр 2015.04.10-04.19-ны хооронд зохион байгуулж байна.  Уг үзэсгэлэнд 40 орчим  уран бүтээлчийн 60гаруй уран бүтээлүүд дэлгэгдлээ.

Та  бүхэн Улаанбаатар хотынхоо төрхийг уран бүтээлчид хэрхэн өөр, өөрсдийнөнгө аяс, онцлогтойгоор дүрсэлснийг үзэх боломжтой. Үзэсгэлэн 2015 оны 04-р сарын 10-04.19 -ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх юм байна

.


URL:

Сэтгэгдэл бичих