Ерөнхий сайдын “бэлэг”

159619-09042015-1428536437-257570154-1“Оюутолгой” нэг сая тонн баяжмал экспортолсонд баяр хүргэх нэрийдлээр манай улсад зочилсон “Рио Тинто”- гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш олз омог ихтэй буцав. Учир нь, “үхмэл” байдалд ороод бараг хоёр жилийг үдсэн далд уурхайн бүтээн байгуулалт удахгүй сэргэх нь тодорхой боллоо.

“Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрсэн” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглээд, үр дүнг нь ойрын үед олон улсад албан ёсоор зарлахаа амласан. Энэ мэдээг “Bloomberg”, “Reuters”, AFP зэрэг агентлаг олон улсад цацсаны дараа буюу өнгөрсөн даваа гарагт “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компанийн үнэ цэнэ суга өсөв. TRQ кодтой тус компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 9.8 хувиар өсөж, 4.47 канад долларт хүрсэн бол Нью- Йоркт 11.1 хувиар дээшилж, 3.6 ам.доллар болжээ.

Ингэснээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх “Turquoise Hill Resources” компанийн зах зээлийн үнэлгээ 724 сая ам.доллараар өсөж, 7.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Товчхондоо, Ч.Сайханбилэг сайдын хэлсэн үг TRQ хувьцааны ханшийг сүүлийн нэг жилийн дээд цэгтээ хүрэхэд нөлөөлжээ.

“Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж байна” хэмээн Ч.Сайханбилэг сайд өнгөрсөн ням гарагт олон нийтэд хандаж үг хэлэхдээ тэмдэглэсэн. Энэ тал дээр эцсийн бөгөөд байж болох хамгийн сайн саналыг Монголын талд танилцуулснаа Сэм Уолш сануулсан билээ. Далд уурхайн санхүүжилтийг эхлүүлснээр “Оюутолгой” болон “Эрдэнэс Оюутолгой” компанийн өр хэчнээн нэмэгдэх нь сонирхол татаж байна.

Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар “Оюутолгой” 7.8 тэрбум ам.доллар (үүнээс 1.5 тэрбум нь хуримтлагдсан хүү), “Эрдэнэс Оюутолгой” 751.2 сая ам.долларын өртэй байгааг “Turquoise Hill Resources” үйл ажиллагааны тайландаа тусгасан байв. Нөгөө талаас, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд дээд цэгтээ буюу 4.7 тэрбум ам.долларт хүрсэн бол одоо 10 дахин буурчхаад байгаа. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт эхэлснээр энэ үзүүлэлт “сэв хийтэл” босоод ирэх нь тодорхой.

Дашрамд, “Оюутолгой” өнгөрсөн онд 733.7 мянган тонн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласан билээ. Тус компани өнгөрсөн жил 148.4 мянган тонн зэс, 589 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэсэн бол энэ онд уг үзүүлэлтүүд өсөхөөр байгаа юм. Тодруулбал, 175-195 мянган тонн зэс, 600- 700 мянган унци алт агуулсан баяжмал гаргах төлөвлөгөөтэй байна.

Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Хувь хүн Огноо: 9 April 2015

Бид сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй ард түмэн. Хариуцлага үр дүн гэсэн асуудлыг хаядаг мартдаг, мартуулдаг. Одоо үр дүнг харах асуудал үлдлээ

Нэр: ene unen u Огноо: 9 April 2015

Altnii olborloltiig demjseneer ene jil 20 tonn alt tushaana gsn shuu deee

Нэр: Hhha Огноо: 9 April 2015

Сайханбилэг ЕС энэ ярьж бгаа бүх ажлынхаа ядаж 50%-г хийхэд л түүхэнд алтан үсгээр бичигдэнэ дээ уг н

Нэр: miigaa Огноо: 9 April 2015

Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрсэн
.

—————————–

Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрсэн

————————————
0

Нэр: hurngu Огноо: 9 April 2015

dotriihnoos iluu gadniihantai yriwal iluu amar baidag biz

Нэр: иужагш Огноо: 9 April 2015

үүнийг чадвал бид Монголын хямралын түүхэнд мартагдашгүй үйл болно биз

Нэр: алтанзул Огноо: 9 April 2015

ярихдаа биш за тэр бэлэг нь ч хаашаа эн хамгийн гол нь үр дүн шүү дээ

Сэтгэгдэл бичих