Төрсөн үрээ үхэл рүү түлхдэг аавуудыг “цаазлая”!

a19386_1166_x678_700x700

Гурван настай охиныхоо аминд хүрсэн аавын гэмт хэргийн дуулиан намдаагүй байна. Гэтэл араас нь залгуулаад гурван настай хүү аавынхаа гарт алтан амиа алдлаа. Баттай эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр бол бурхан болсон гурван настай хүүгийн аав 42 настай, СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суугч юм байна. Тэрбээр хүүгийнхээ толгой руу нь модон сандалаар  нэг удаа цохиж амийг нь хороожээ. Талийгаачийн ээж том охинтойгоо дэлгүүр явсан байсан бөгөөд ирэхэд нь хүү нь ухаангүй байдалтай байсан гэнэ. Ингээд хүүг яаралтай тусламжийн тэргээр   “ Эх хүүхдийн эрүүл мэндийн төв” буюу хуучнаар “Эх нялхасын эрдэм шинжилгээний төв” дээр авч ирсэн боловч аль хэдийн амьсгал хураасан байжээ.  Эмнэлэгийнхэн анхан шатны тусламж үзүүлэх ямар ч боломжгүй байсан гэсэн үг.

42 настай аавын хувьд архи уусан байсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл “хар ус” хэтрүүлэн хэрэглэснээсээ болж төрсөн үрийнхээ амийг тасалж, гэмт хэрэг үйлдсэн байгаа юм.

Ер нь бол яаж ч архи дарс хэрэглэсэн бай төрсөн үр хүүхдээ үхэлд хүртэл нь зодож, гарт баригдсанаараа балбаж байна гэдэг байж боломгүй.  Амьтан хүртэл үр төлөө хамгаалж, тэднийхээ  хоол тэжээлийг олохын тулд зүтгэж байхад оюун ухаант хүн үр хүүхдээ “алж” байна гэдэг аймшигтай. Энэ бүхэн нийгмийн сэтгэл зүйн доройтол, хямрал хийгээд оюун ухааны хоосрол гээд олон хүчин зүйлээс улбаатай.

Манай улс цаазын ялгүй болсон нь сайн хэрэг. Гэвч төрсөн үрээ үхэлд хүргэж байгаа аавуудыг цаазалж шийтгэвэл  ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлж мэдэх юм.  Манай урд хөршийн хууль цааз маш чанга. Ийм чанга аргаар л үр хүүхдийнхээ аминд хүрч байгаа хүн нэртэй араатнуудыг олон түмний өмнө цаазалж шийтгэвэл , энэ нийгэмд гарч байгаа хар дарсан зүүд мэт гэмт үйлдлүүд зогсож мэдэх юм…

Үргэлжлэл бий…

Ж.Булгантамир


URL:

Нэр: narmandaa Огноо: 9 April 2015

uzen yadaj baina

Нэр: зочин Огноо: 27 December 2015

Даан ч манайх цаазын ялгүй л дээ элбэгдоржид ийм зовлон тохиолдвол ойлгох байх алуурчинг алуурчин өршөөнө гэдэг юутай үнэн үг вэ

Сэтгэгдэл бичих