НАМЗХ-ын бага хурал энэ сарын 11-нд болно
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Удирдах Зөвлөлийн хурлаа зарлан хуралдуулсан.Удирдах Зөвлөлийн хурлаа зарлаж хуралдуулсан шалтгаан нь НАМЗХ-той холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээс гадна тун удахгүй болох ээлжит бага хурлын товыг тогтоох байсан юм.
Холбооны дүрмийн дагуу Ерөнхийлөгч бага хурлыг хуралдуулах саналаа Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж ирдэг. Тиймээс өнгөрсөн Удирдах зөвлөлийн хурлаар өөрийн бүрэн эрхийн дагуу бага хурлаа хуралдуулах саналыг оруулж ирэн олонхын саналаар товыг нь тогтсон байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Удирдах зөвлөлийн хуралд нийт 39 гишүүн ирэх ёстойгоос 21 гишүүн оролцжээ. Тиймээс НАМЗХ-ны энэ Удирдах зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд хурлаас гарсан шийдвэрүүд бүгд хууль ёсны дагуу гарчээ.
ТусУдирдах зөвлөлийн хурлаас НАМЗХ-ны ээлжит VII бага хурлыг 4 сарын 11-нд Улаанбаатар хотноо хийхээр товлосон байна. Бага хуралд оролцох орон нутгийн болон нийслэлийн нийт 199 гишүүндээ албан ёсоор хурлын зарыг тараасан бөгөөд бэлтгэл ажлууд дуусаад байгаа аж.
Ээлжит VII бага хурлаар дараах 7 асуудлыг хэлэлцэх юм байна.
- Удирдах зөвлөлийн ажлын тайлан
- Хяналтын хорооны мэдэгдэл
- Сонгуулийн бэлтгэл ажил
- Дүрмийн өөрчлөлтийг судлах
- Их хурлын тов зарлах
- Зохион байгуулалтын асуудал
- Бусад
Удирдах зөвлөлийн хурлын талаарх үнэн бодитой мэдээллийг авахаар тухайн хуралд нарийн бичгийн даргаар ажилласан Нийслэлийн НАМЗХ-ны НБД А.Сэрээтэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хэвлэлээс авсан мэдээлэлээр тухайн өдрийн хурлын үйл явц нь процетурын алдаатай байсан. Мөн гишүүдийн ирц хангалтгүй байсан. Тиймээс бага хурал болон хурлаас гаргасан бүх шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Бас ЕНБД Б.Бат-Эрдэнийн ярилцлага сонинд гарсан байсан?
-Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийн ярилцлага сонин, сайтууд дээр гарсаныг уншсан. Энэ ярилцлагад зарим нэг ташаа мэдээлэл харагдана лээ. Би энэ УЗ-ийн хурлын нарийн бичгийн даргаар ажилласан нь үнэн. Танийг надаас үнэн бодит мэдээлэл авах гэж ирсэн гэж ойлгож байна. Тийм үү.
-Саяхан болсон НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг зарим хүмүүс хүчин төгөлдөр бус хурал гэж үзэж байгаа. Та тухайн хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан хүний хувьд албан ёсны хариулт өгөхгүй юу?
-НАМЗХ-ны Удирдах Зөвлөлийн хурал 3 сарын 31нд хуралдсан. Манай Удирдах Зөвлөл 39 хүнтэй байдаг үүнээс 21 хүний ирцтэйгээр 53.8%тайгаар хурал эхэлсэн. Хурал даргалагч Удирдах Зөвлөлийн гишүүдээс хурлыг эхлүүлэх талаар асуусан. Энэ хуралд Удирдах Зөвлөлийн гишүүдээс гадна Хяналтын хорооны дарга, гишүүд хяналт тавьж байсан. Бүгд зөвшөөрсөнөөр хурал эхэлсэн тул хүчин төгөлдөр болсон.
-Хуралд нийт хэдэн гишүүн оролцоогүй юм бол. НАМЗХ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг эсэргүүцэгчид УЗ хуралдаа суугаагүй гэсэн мэдээлэл явж байна шүү дээ?
-Хуралд оролцсон Удирдах Зөвлөлийнгишүүдийн нэрс, хурлын бүртгэл, протокль бүгд нэр устайгаа тодорхой байгаа. Шаардлагатай бол би таньд танилцуулъя. Хурал тасалсан 9 хүн л байгаа. Бусад нь өвчтэй, чөлөөтэй, гадаадад суралцаж байгаа хүмүүс байна.
/Удирдах зөвлөлийн хурлын ирцийн албан ёсны, үнэн мэдээлэл/
URL: