Лу.Болд хошууч генерал Б.Баярмагнайг хөөлөө
Батлан хамгаалахын сайд Лу.Болд сүүлийн өдрүүдэд ихээхэн ууртай байгаа гэнэ. Салбарын сайдын “уурыг хүргэж уушгийг сагсайлгасан” этгээд нь одоогоос хоёр жилийн өмнө өөрийн нь тэнгэрт тултал магтаж, энэ л хүнийг томилохгүй бол армийн хөгжил хэцүүднэ гэж иргэний зөвлөх Ц.Ганболдын ятгалгаар томилсон Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай аж. Болж л өгвөл хөлөө гэдсэндээ хийлцэж, хэр чадлаараа жийлцэх дуртай армийнханы хувьд энэ удаагийн асуудал нэлээд ноцтой байдлыг бий болгосноор барахгүй, залуухан генералд шаралхаж явдаг генерал, хурандаа нарын ёстой л загатнасан газар маажна гэдэг болсон талаар ойрын эх сурвалж ам алдсан юм. Ингээд олны үл нуршин болсон зүйлийг өгүүлье. Энэ сарын 18-нд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн парад төв цэнгэлдэх хүрээлэнд болсныг уншигчид маань сайн санаж байгаа байх. Тэгш тоотой олон ой давхацсан наадмын нээлтээс илүү үзэгчдийг цуглуулж, халуун нарыг үл ажран цагдаагийнханы парад, үзүүлэх тоглолтыг үзэж огшсон монголчууд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав нарын хөлөглөсөн гялалзсан хар өнгийн Wrangler жийпийн санаж байгаа байх.
Тиймээс Хөвсгөлөөс ирсэн даруйдаа хуралдсан сайдын зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг нэлээд хатуу хүлээн авч, уг асуудлыг чангаруулан хэлэлцсэнийг хоорондоо тийм ч таатай биш харилцаатай Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав уухайн тас шүүрэн “албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй” хэмээн шийтгэсэн тушаалд гарын үсэг зурсан юм байх. Ингэснээр энэ сарын 19-нд Гүннуурын буулт буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчдийн буултыг үзэж нэг хоног Сэлэнгэд алжаалаа тайлах гэж албатуудаа дагуулан очсон Батлан хамгаалахын сайдын ихэд ууртайгаар хошууч генерал Ц.Бямбажавд хэлж байсан “Цагдаа нарын суусан машинд би суухгүй. Тиймээс тэр машинуудаа яаралтай зараад зайл гэж Баярмагнайдаа хэлээрэй” гэсэн үг биелэлээ олж байна хэмээн өгүүлэх нэгэн байв. Цагдаагийн хурандаа нарыг суулгасан болохоор дахин суухгүй хэмээн уурлаж, голсон Wrangler жийпийн тус бүрийн нь үнэ 48 мянган ам.доллар юм байна.
URL: