Хаврын синдром Л.Гүндалайд хамгийн их нөлөөлж байна
Цагийн сайхан хүний гэнэн дээр Хөвсгөлөөс нэр дэвшиж хэсэг хугацаанд УИХ-ын гишүүн болон тарвалзаж байсан хүн бол Л.Гүндалай. “Ард түмний нам” байгуулж явсан гишүүн асан Л.Гүндалай эрдэнэт нутгаас хүч үзэхээр шийдэж эрдэнэт хотын Орхон аймгийн Баянбулаг багийн Баян-Өндөр гудамжны 277 тоотод бүртгүүлсэн гэнэ лээ.
Нам байгуулж намаа хаях тоглоомонд гаргууд суралцсан эрхэм энэ удаад нам байгуулахаар улайран үзэж явуулын пост хүртэл гарган ард түмнээс гарын үсэг зуруулан 801-д хүрвэл “ард түмнээ хайрлъя” намаа байгуулах эрх олж авах учир ийнхүү хийчээнгүйлэн ажиллаж байгаа ажээ.
Эрдэнэтийн төв талбайг хэдэн өдөр эзэгнэнхэн шуугиулж байгаа нь эгээ л хошин шогийн тоглолтыг санагдуулж байна гэж хүмүүс жуумалзах. Хөдөөний хүмүүс сониуч байдгийг сайн анзаарсан тэрээр энэ дээр нь л “тэнгэрийн элч”-ийн дүрд тоглож сонгуулийн пиар-аа хийхээр сандарч яваа гэсэн.
Хавар болохоор л нам байгуулдаг түүний энэхүү занг хаврын синдром гэхэд ч болохоор байгаа юм. Дандаа л ард түмэн гэж хошгируулж байдаг түүний үгэнд итгэх хүмүүс хэр их үлдсэн юм болдоо.
Л.Гүндалай гишүүний авир араншинг өмнө нь УИХ-ын гишүүн байхад нь харсанаас хойш ард түмэн түүнд итгэх итгэлээ алдсан. Нам байгуулж сүр дуулиан болоод намаа усанд хаясан чулуу шиг хаяхад хоёр дахиа итгэл алдсан ард түмэн тэнэг биш шүү дээ…
URL: