Иргэдэд 59.0 сая төгрөгийн хохирол учруулсан бүлэг хулгайчдын барьжээ
Хэнтий аймгийн Цагдаагийн газар хэд хэдэн сум дамжин хулгай хийдэг бүлэг хулгайчдыг илрүүлсэн байна. Мөрөн сумын харьяат Г, М, Б, Өмнөдэлгэр сумын харьяат Г, С, Н, Б, Цэнхэрмандал сумын харъяат Ш нар өөрсдийн эзэмшлийн 09-47 УНГ улсын дугаартай Истана, 52-85 ХЭА улсын дугаартай Бонго жи-2, 30-10 ХЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн Делика, 27-56 УНВ улсын дугаартай Бонго маркын автомашиныг ашиглан хулгай хийж байжээ. Тэд Мөрөн, Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс тус бүр дөрөв дөрөв, Жаргалтхаан сумаас хоёр, Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс нэг нийт 11 удаагийн үйлдлээр иргэдийн 43 тооны адуу, 13 тооны үхрийг 2009 оны арваннэгдүгээр сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хулгайлж, иргэдэд 59.0 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: