Улаан бурханы вакцинжуулалт 5 сарын 20-ноос эхлэнэ

159361-06042015-1428286866-1441030725-ulaanburhan

Манай улсад улаанбурхан өвчин дэгдээд цөөнгүй хоног өнгөрч байна. Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүний  145 тохиолдол буюу 23.5% нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Уг өвчин тархсантай холбогдуулан вакцинжуулах ажил ирэх тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэх юм байна. Орон даяар хийгдэх вакцинжуулалтад 6 сартайгаас таван нас хүртэлх нийт 40 орчим мянган хүүхдийг хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлж байна. Өмнө нь хийлгэсэн хүүхдүүд ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдах бөгөөд дүүрэг, өрхийн эмнэлгээр вакциныг хийнэ. Мөн хуваарийн дагуу цэцэрлэгүүдээр явж, улаанбурханы вакциныг хийх юм байна.

шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих