Т.Санчир өнөөдөр Филиппин улсыг зорино

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн довтлогч Т.Санчир Ази Тивдээ хамгийн шилдэгт тооцогддог Филиппин улсын Лиг буюу PBA-ийн хамгийн нэр хүндтэй Barangay Ginebra San Miguel багт тоглохоор өнөөдөр тус улсыг зорих гэж байна.

index

Монголын түүхэнд бичигдэх Инчеоны азийн наадамд амжилттай оролцож , Лигийн аврага цол хүртэн, Үнэ цэнэтэй тоглогч болж Баярцогт дасгалжуулагчтай багагүй хугацааг хамт өнгөрүүлж сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэж явсан билээ.

Т.Санчир PBA-д явахаас өмнө Баярцогт дасгалжуулачтай Хасын Хүлэгүүд багтай хамтран бэлтгэлээ базааж өчигдө сүүлийн бэлтгэлдээ оролцон баг хамт олон болон клубын зүгээс хүндэтгэл үзүүлэн аян замын ерөөл өргөлөө.

Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргаж, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусдаа үлгэр дууриалал болж, их зүйлийг сурж мэдэн амжилттай оролцоорой.


URL:

Сэтгэгдэл бичих