Дээд шатны прокуророор ажиллах прокурорын журамд өөрчлөлт орууллаа

uls_55246b75ae470_1      Дээд шатны прокурорт ажиллах хүсэлтээ тавьж, зохих шалгалтанд хамрагдаж мэдлэг, чадвараа шалгуулах боломжийг бүрдүүлж өгөх талаар прокуроруудаас гаргасан санал, хүсэлтийг судлан үзэж Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар ”Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам”-ын 2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж баталлаа.

     “2.2. Улсын Ерөнхий прокурорын туслах, нийслэл, аймаг, тээвэр, дүүргийн прокурорын болон сум, сум дундын ахлах прокурорын сул ажлын байранд ажиллахаар прокурорын мэдлэг, чадварыг шалгах шалгалтанд энэ журамд заасны дагуу хамрагдах хүсэлт гаргасан прокурор нь хуульчийн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна.”

Дээрх заалтыг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс мөрдөхийг тушаалд заасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих