300 мянган га талбайгаас 465.7 мянган тонн буудай хурааж авах төлөвлөгөөтэй

67a84c6629544b9fbig

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд Хаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний талаар  танилцууллаа.

2015 онд улсын хэмжээгээр 328,6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 мянган га-д төмс, 8,3 га-д хүнсний ногоо тариалж, 500,2 мянган тонн үр тариа, үүнээс 465,7 мянган тонн буудай, 167,7 мянган тонн төмс, 104,7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна.  Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэл ажлаа хангажээ.


URL:

Сэтгэгдэл бичих