К.Роналдугийн өгсөн чухал 15 зөвлөгөө

11(2597)Өнөө цагийн хамгийн алдартай хөлбөмбөгчин К.Роналду өөрийнхөө амьдралын туршлагаас үндэслэн дараах зөвлөгөөг өгч байна. Тэрээр клубын түвшинд 2008, 2013, 2014 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Португалын шигшээ багийн хамтаар 2012 оны Европын аваргаас хүрэл медаль, 2006 оны дэлхийн аваргын дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.

1. Оюун санаа болон бие махбодио бэлтгэж сур. Оюуны хүч яг л биеийн хүч шиг чухал бөгөөд зорилгодоо хүрэхэд чинь туслах болно.

2. Дэг журамтай бай. Өөрийгөө санаачлагатай байлгаж, өдөр тутмын хэвшлээ барих нь чухал. Миний хувьд дарамт шахалтаа багасгах боломж байдаггүй. Тиймээс би чанга л байх хэрэгтэй байдаг юм.

3. Зорилгуудаа тодорхойл. Энэ нь өөрийг чинь төвлөрч, ямар нэг чиглэлээр ажиллахад чинь тусална.

4. Хамтрагчтайгаар бэлтгэх хийх нь бага зэрэг өрсөлдөөн бий болгодог сайн талтай бөгөөд өөрийгөө илүү өдөөхөд чинь тусална. Хэрвээ та өөртэйгөө ижил түвшний хүнтэй бэлтгэл хийвэл энэ нь нэг нэгнээ хурцлахад тусална.

5. Зөв зохистой унтах нь бэлтгэлдээ чанартай ороход үнэхээр чухал нөлөөлдөг. Би эрт унтаж, эрт босдог, ялангуяа тоглолтуудын өмнө. Унтах нь булчингаа сэргээхэд тусалдаг учраас үнэхээр чухал.

6. Зөв зохистой бие халаалт хийх нь бэртлээс урьдчилан сэргийлнэ. Бэлтгэл дээр бид талбайг цөөн хэд тойрч, суниалт хийж бие халаах дасгалууд хийдэг. Бэлтгэл дээрээ нэг ижил зүйл хийж байх хэрэгтэй, заал руу гүйх эсвэл гүйдэг зам дээр халаалт хийсэн ч болно шүү дээ.

7. Хослуул. Би Cardio (гүйлт ба таталт) мөн биеийн бүх талаа хөгжүүлэх дасгалуудын хослолыг санал болгох бөгөөд энэ нь биеийн хүч болон тэсвэр тэвчээрийг ахиулахад тусалдаг юм.

8. Өндөр эрчимтэй байдал нь цусны шахуургаа авч, тэсвэр тэвчээрээ ахиулахад чухал юм. Бид бэлтгэлийн үеэр хурдны дасгалууд их хийдэг. Заал эсвэл гадна талбай дээр байхаас үл хамааран эдгээр нь таны дасгалуудад тусална.

9. Cardio дасгалууд нь бас тэсвэр тэвчээр болон хатуужил суулгаж, тууштай байхад гол нөлөө үзүүлдэг. 30 минутын хугацаатай хийх гээд үзээрэй. Дасгалуудынхаа тоог ахиулах тусам илүү хүчирхэг болно.

10. Хаана ч байсан дасгалаа хийж л байх хэрэгтэй. ABS дасгалуудыг өглөө сэрээд орон дээрээ ч хийж болно эсвэл унтахынхаа өмнө ч болно шүү дээ. Хэрвээ та тогтсон хэвшилд орвол энэ нь зуршил болгоход хялбар.

11. Зөв дасгал нь зөв хоолны дэглэмтэй хослох ёстой. Би уураг өндөртэй хоол хүнс болох гурилан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо хэрэглэж, чихэрлэг хүнснээс зайлсхийдэг. Би загасанд дуртай. Мөн би ресторанд ороод стейктэй салат захиалж иддэг.

12. Усны нэгдэлтэй байх хэрэгтэй. Ус уух нь маш чухал. Би бас согтууруулах ундаанаас зайлсхийдэг.

13. Тогтмол хоолло. Хэрвээ тогтмол бэлтгэл хийдэг бол илүү сайн гүйцэтгэл гаргахын тулд биеэ бүрэн цэнэглэж, эрч хүчний түвшнээ өндөр байлгах нь чухал. Дасгал бүрээ өндөр түвшинд гүйцэтгэх эрч хүчтэй байхын тулд би заримдаа өдөрт 6 удаа багахан хэмжээний хоол идчихдэг юм.

14. Би үргэлж сонсох сайн хөгжимтэй байдаг юм. Энэ таныг илүү хурцалж, илүү сайн байхад чинь тус болно. Би хип хоп болон реггитон сонсох дуртай.

15. Амар. Бэлтгэл болон биеийн хүчний дасгалууд хамгийн чухал. Гэхдээ амралттай, амьдралын циклтэй байх нь таныг бие махбодь болон оюун санааны хувьд аль болох л сайн байхад чинь тусална. Миний хувьд чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлдэг бөгөөд энэ нь намайг тайван байлгаж, эерэг сэтгэлгээтэй байхад тусалдаг юм.


URL:

Сэтгэгдэл бичих