Том төслүүдийг гацаахыг оролдвол Баялаг бүтээгчид тэмцэнэ

527-14283006231g0keg0j2jrlhq7rrbd9781vdb
Уул уурхайн томоохон төсөлд ханган нийлүүлэгчээр ажилладаг үндэсний компаниудын төлөөлөл өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүд, иргэний хөдөлгөөнүүдэд хандан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлийг Эрдэс баялагийн эдийн засагч Л.Наранбаатар, Эклюсиф ХХК-ний захирал Г.Майцэцэг тэргүүтэй эрхмүүд хийсэн бөгөөд тэд “Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн” байгуулсан гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Ингээд тэдний гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Мэдэгдэл
Монгол Улсын Их Хурлын гишүүд, Иргэний хөдөлгөөнүүдэд
Монгол улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг 2015 оны дөрөвдүгээр сарын 05 –ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах зоримог шийдвэр гаргасанд баялаг бүтээгчид бид талархан хүлээн авч дэмжиж байна.
Том төслүүдийн хөрөнгө оруулалт гацаанд орсноор үндэсний олон зуун ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим нь дампуурч, цаашид хэрхэх нь тодорхойгүй байдалд байна. Элдэв улстөржилт, хоосон популизм, газар шороо уул усаа хамгаалах гоё нэртэй хөдөлгөөнүүдийн балгаар олон төсөл хөтөлбөрүүд зогсож, Монголчууд хэдэн арван мянгаараа ажлын байргүй болж, ядуурч байна. Баялаг бүтээгчид бид энэ бүгдийг хангалттай ажиглаж, харж буулаа. Одоо дахин хүлээж, хүлцэж суух цаг бидэнд байхгүй.
Иймд уул уурхай, дэд бүтцийн чухал төслүүдээ урагш нь явуулсан шиг явуулж, дахин улстөржилт, элдэв популизмаар төслүүдээ гацаахгүй байхыг УИХ-ын эрхэм гишүүд болон иргэний хөдөлгөөнүүдэд уриалж байна. Хэрэв ямар нэгэн байдлаар том төслүүдийн үйл ажиллагааг гацаах оролдлого гаргавал Баялаг бүтээгчдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцэж, ажлын байргүй болсон мянган мянган ажилласадынхаа  хамтаар үе шаттайгаар тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, гацаанаас гарснаар уналтад ороод байсан үндэсний ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа сэргэж, олон мянган ажлын байр бий болохын зэрэгцээ макро эдийн засгийн орчинд эерэг, нааштай өөрчлөлтүүд гарна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улс минь улам бүр хөгжин цэцэглэх болтугай.
Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн 2015 онын 4 сарын 5” гэжээ.

URL:

Нэр: Тэмцэл Огноо: 7 April 2015

Наад мега төслийг чинь гацаах санаа нөгөө гөлөгнүүр З.Энхболдод байгаа тул хамт тэмцэж юун спикер мэспикер, бүүр зайлуулъяа

Нэр: Сайнаа Огноо: 7 April 2015

Тиймдээ Энхболд бүхнийг гартаа базчихлаа шд аргагүй л эрх мэдэл өндөр гсндээ өөр юм аа

Нэр: Melody Огноо: 7 April 2015

Байгаа баялагаа хадгалаад л бвал ямар ашигтай гэж, одоо бгаа дээр нь хөдөлгөөд эргүүлээд юм болгож л бвал бидэнд тустайм шигээ

Сэтгэгдэл бичих