Сонирхлын зурхай 12 орд

зархай540_700x700

Хонь

Сонирхлын хүрээ өргөн. Цаг зав муутай. Идэвхтэй амралт, аялалд дуртай. Зохион бүтээх, урлаг, спортоор хичээллэх дуртай

Үхэр

Хөгжмийн үдэшлэг, инээд хөгжөөнд дуртай. Цуцашгүй хөдөлмөр ч, мод цэцэг тарих зэргээр эргэн тойрондоо гоо сайхныг бий болгох дуртай. Гарын уртай, гэрсэг, хоол сайн хийдэг, найз нөхдөө гэртээ урих дуртай. Олинхи нь уран зураг, хөгжимд дуртай.

Ихэр

Адал явдал, өөрчлөлт, харь оронд айлчлах дуртай. Амархан найз нөхөдтэй болдог. Хайр сэтгэлийн асуудалд хөнгөн. Зугаа цэнгэлд дуртай. Яруу найраг сонирхож шүлэг бичих нь олонтаа.

Мэлхий

Гол уриа нь “Гэртээ хамаагүй дээр”. Хувийн зуслан, далай, нуурын эрэгт амрах дуртай. Усанд сэлж усны цанаар хичээллэдэг. Эртний эд зүйлст дуртай, марк цуглуулдаг. Зочломтгой ч хааяа ганцаар байхыг хүсдэг. Тайлагдашгүй зүйлсийн талаар талаар ном уншихаас гадна хөгжим сонсох дуртай.

Арслан

Цаг үргэлж анхаарлын төвд байдаг ба ганцаардлыг тэвчиж чаддаггүй. Тансаг амралтын газар, үнэтэй зочид буудалд амрах дуртай. Зугаацаж, цаг үргэлж хайр сэтгэлийн ямар нэгэн холбоотой байдаг. Лаа асаасан оройн хоол, бүжиг, үдэшлэг, театрт очих дуртай.

Охин

Энгийн, өөрийн сонирхдог зүйлийн талаар тэр болгон яриад байдаггүй. Түүнд үнэтэй амралтын газар биш байгалийн үзэсгэлэнтэй газар л хэрэгтэй. Аялах дуртай.

Жинлүүр

Зугаа цэнгэл, сэтгэлийн таашаал авах нь түүнд агаар мэт хэрэгтэй. Сонирхол нь гол төлөв урлаг, дуурь, уран зурагтай холбоотой. Гоо сайхны мэдрэмж сайтай. Энэ ордны олонхи эмэгтэй сайхан хувцаслаж дэлгүүр хэсэх дуртай.

Хилэнц

Ордны зурхайн хамгийн идэвхитэй орднуудын нэг. Спорт, ялангуяа эрсдэлтэй хөл бөмбөг, хоккейд дуртай. Мөн усны дэргэд амрах дуртай. Хүнтэй танилцахдаа муу. Ном унших элдвийг эргэцүүлж суух хүн багатай чимээ аниргүй газар түүнд хэрэгтэй.

Нум

Амралтаа баяр болгон хувиргаж чадах ховор авъяастай. Аялах дуртай. Өөрийгөө хөгжүүлж, ухаантай яриа өрнүүлж, спортоор хичээллэж, хүмүүсийн дунд байх дуртай.

Матар

Шаргуу хөдөлмөрч. Амралтаараа ч ямар нэгэн юм хийж л байдаг. Тохилог амралтын газарт дуртай ба таалагдвал жил бүр ч очиж амарч магад. Хуучин найз нөхөд болон гэр бүлээ илүү анхаардаг. Түүх сонирхож, ямар нэг юм цуглуулдаг. Гэртээ камин зуухны дэргэд найз нөхөдтэйгээ цуглаж суух нь түүний хувьд хамгийн сайхан амралт

Хумх

Нөхөрлөл, клуб, ер нь өргөн утгаараа авч үзвэл хүн төрөлхтний харилцааны тэмдэг. Тэр дандаа л хүмүүсийн дунд байдаг. Олон нийтийн ажил хийдэг. Түүний сонирхол янз бүр: гэрэл зураг, уран зураг, загвар зохион бүтээх мөн өөрийнхөө гарааг юм хийх дуртай. Аялах, түүх, газар зүй, эдийн засаг, нийгмийн ухааны ном унших дуртай.

Загас

Бүх амьдрал нь хөгжил, дэвшил, өсөлт. Хүмүүсийн дунд ч бай, ганцаараа ч бай өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх шаардлага түүнд бий. Энэ хэрэгцээгээ чөлөөт цагаараа хангадаг. Эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааны байдлыг мэдрэмтгий, эмзэг тул найз нөхдөө сонгохдоо болгоомжтой байхад илүүдэхгүй. Нэг талаас ганцаараа байж тайван амгалан эргэцүүлж бясалгах, нөгөө талаас сайхан хөгжим, бүжиг түүнд хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих