Хэнтийд хүн боомын халдвар авчээ
Мал амьтанаас хүнд халдварладаг, байгалийн голомтот хурц халдварт өвчин боомоор хүн өвчилжээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь боомоор өвчилж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй аж
Одоогоор нийслэлийн хоёр дүүрэг болон нэг аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчин боомын шинж тэмдэг илрээд байгаа аж.
URL: