Нам, эвслийн бүлэг хуралдана
УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсний дараагаар УИХ дахь Ардчилсан нам, Ардын нам, “Шударга ёс” эвслийн бүлэг анхны хуралдаанаа хийх юм.
УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэхээр байгаа.
Мөн Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдал, Казиногийн тухай, Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр байна.
URL: