“Челси”-гийн хаалгач 60 метрийн зайнаас гоол алджээ

4-5-3_700x700

Английн АШТ-ий 31 дэх тойргийн “Сток сити”-тэй хийсэн тоглолтод Лондоны “Челси” багийн хаалгач Тибо Куртуа 60 метрийн зайнаас гоол алдсан юм. Тоглолтын 44 дэх минутанд “Сток сити”-гийн тамирчид бөмбөгийг эзэмшиж тус багийн хагасхамгаалагч Чарли Адам Тибо Куртуаг хаалганаасаа нэлээд урагшилсныг анзаараад 60 метрийн зайнаас хүчтэй цохижээ. Тибо Куртуа хаалга руугаа буцаж байхдаа үсрэн бөмбөгөнд хүрсэн ч гоол алдахад хүрсэн байна.

22 настай Тибо Куртуа 2011 оноос хойш Бельгийн шигшээ багийн үндсэн хаалгач болсон бөгөөд энэ жилээс “Челси”-гийн хаалган зогсох болжээ.

Тоглолтод “Челси” учраагаа 2:1-ээр хожин нийт 70 оноотойгоор Английн АШТ-ийг хошуучилж байгаа юм. Хоёрт 63 оноотой “Арсенал”, гуравт 62 оноотой “Манчестер Юнайтед” явж байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих