Малынхаа араас яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг олжээ

content_rr

Увс аймагт цас их орсноос дөрвөн хүн сураггүй болж, олон малчин цаасанд боогдсон.

“Их цас орж шуурснаас  Наранбулаг, Тариалан, Өлгий, Өмнөговь суманд байдал хүндэрч болзошгүй байна. Малынхаа араас яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг бид олсон” гэж тус аймгийн ОНБГ-аас мэдээллээ.

Мөн аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн онцгой комисс хуралдаж цасанд боогдсон малчдад туслах ажлын шуурхай зохион байгуулж эхэлжээ. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р ангиас хүч нэмж малчдад өвс, мод түлээ хүргэх арга хэмжээ авч байгаа аж. Өмнөговь сумын Орлого, Холбоо зэрэг багын  малчин өрхүүд хаваржаа руугаа нүүх замдаа цасанд боогдсон юм байна. Тэдгээр өрхүүдэд 700 гаруй боодол өвс, 400 гаруй шуудай мод түлээг дөхүүлж, тусламж үзүүлэх ажил үргэлжилж байгаа ажээ.

доргио.мн


URL:

Сэтгэгдэл бичих