Норвегийн цуст баасан гариг

Өнгөрсөн хаврын дэлхий дахины дуулиан нь зартай алан хядагн Осома Бен Ладинг устгасан явдал байлаа. Лалын ертөнцийнхэн энэ үйл явдалд ил, далдаар дургүйцлээ илэрхийлж байсан. АНУ тэргүүтэй улс орнуудын лалын ертөнцийн эсрэг баримталж байгаа бодлого, зарим үйл ажиллагаа нь хөндпөнгийн ажиглагч нарт ч таатай бус байгаа нь мэдрэгддэг. Осома Бен Ладин ганцаараа алан хядлага үйлдээд байгаа юм биш, түүний ард сайтар зохион байгуулагдсан бааз, суурь сайтай, тэмцэгч бүлэг байгаа учраас толгойлогчийг нь устгаж амжсан ч бас нэг толгойлогч гарах нь ойлгомжтой.

Дэлхийн хаа нэггээ алан хядлага зохион байгуулна гэдгээ “Аль-Каида” бүлэглэл аль хавраас л олон суваг, мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан шүү дээ.

Дэлхийн хамгийн тайван улсын нэг гэгддэг Норвегид хоёр халдлага болж 76 хүн нас барж, дөрвөн хүн сураггүй апга болж, 191 хүн шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Эндээс харахад халдлага, алан хядпага бидэнд ч ойрхон байгааг сануулж буй хэрэг бус уу. Хаана, аль улс оронд алан хядлага үйлдэх нь сонин биш, лалын ертөнц оршин байгаа, бид тийм ч амархан дарагдахгүй гэдгийг л илэрхийлж байгаа нь энэ.

Олон жилийн өмнө, хүйтэн дайны үед хэлэгддэг байсан их гүрний дээрэнгүй үзэл гэгч ойлголт Ойрхи дорнод, Арабын хойг, лалын шашинтнууд руу өдгөө ч чиглэсээр байгаагийн тод илрэл нь үе үе гардаг аймшигт дэлбэрэлт, алан хядлага, халдлагууд юм. Үүний цаана геополитикийн дайн явагдаж байгаа нь нууц биш шүү дээ. Нэг дэлхий, нэгдмэл хүн төрөлхтөн гэсэн үг хэллэгт нийцсэн бодлого, үйп ажиллагаа явуулахыг ийм зөрчил тэмцэл сануулсаар байгаа бус уу.

Норвеги улсын Ерөнхий сайдын захиргааны байрны дэргэд дэлбэрэлт болж, долоон хүний амийг авч одсоноос нэг цагийн дараа Тирифьорд нуурын дунд орших Утоя аралд залуусын лагерь руу цагдаагийн хувцастай этгээд дайран орж хүмүүс рүү гар буу, винтовоор буудаж эхэлжээ. Дүрслэн бичихэд ч хэцүү цуст аплагыг ганц хүн үйлдсэн аж. Энд асар их зоригтой энэ тэр гэсэн тодотгол огтоос хэрэггүй юм. Хүний оюун санааг угааж, нэгэн үзлийн төлөө тууштай ховсдоно гэдэг амиа золиослох үйлдлээр төгсдөг нь энэ.

Болсон явдлын талаар дэлхийн улс орнуудын бүхий л мэдээллийн хэрэгслээр бичиж, тайлбарлаж байна. Халдлагын дараа цагдаагийнхан 32 настай Андерс Беринг Брейвик гэгчийг сэжигтнээр татжээ. Тэрбээр хэт барууны үзлийг дэмждэг, фэйсбүүк дэх өөрийн хуудсандаа лалын шашинтнуудыг эсэргүүцсэн мэдэгдэл хийдэг нэгэн аж. Түүний гэрийг нэгжиж гар аргаар тэсрэх бөмбөг хийхэд зориулагдсан байж болзошгүй жижигхэн лаборатори илрүүлжээ.

Мөрдөн байцаалтын үед тэрбээр Осло хот болон Утоя аралд халдлага зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн гэж цагдаагийнхан мэдэгдэж байгаа юм. Түүнийг шүүх хурал уржигдар эхэлжээ. Брөйвик үйлдсэн хэргээ алан хядах ажиллагаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь дээрх мэдэгдлээс зөрүүтэй байна. Халдлага болохын өмнөхөн Брейвик Европт хүчээ авч буй мультикультурапизмтай тэмцэхийг уриалсан 12 минутын бичлэгийг цахим хуудсанд байрлуулсан байжээ.

Тэрбээр европ тивд лалын шашныг дэмжигчид олширч байгааг шүүмжлээд, үүнтэй тэмцэхийн тулд дундад зууны Христийн шашинтнууд шиг байх ёстой гэсэн байна. Мөн түүний бичсэн тунхаглал гээчийн мөрөөр зарим хүнийг шапгаж эхэлжээ. “Европын тусгаар тогтнолын тунхаглал 2083″ хэмээх уг баримт бичигтээ өөрийн багш Ричард хэмээх хүний талаар дурдсан байжээ. Хэргийн гогцоо чухам юунд байсныг уггах өдрүүд гэрчлэх учраас олныг нуршаад яахав.

Скандинавын бусад орны адилаар дэлхийн хамгийн тайван аюулгүй, амьжиргааны түвшин өндөр улсад тооцогддог Норвегид болсон энэ халдлагыг Европт сүүлийн зургаан жилд болсон хамгийн том эмгэнэлт явдал хэмээн гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Лалын хэт даврагч үзэлтнүүд, “Апь-Каида” болон бусад алан хядах бүлэглэл НАТО-гийн гишүүн орон Норвегид халдлага зохион байгуулна хэмээн удаа дараа мэдэгдэж байсан билээ. Энэ явдал болохоос хэд хоногийн өмнө тус улсын Тагнуулын албаныхан болзошгүй халдлагын талаар анхааруулж байсан аж.

Лалын шашинтнууд энэ дэлхийн халуун ам бүлийн нэг л хэсэг нь. Тэднийг илүүд юм уу, дорд үзэх ямар нэгэн шалтгаан байхгүй. Геополитикийн хувьд бусдын анхаарлыг татаж байдгийг нуух хэрэггүй. Аливаа нэгэн улс орон, үндэстэн ястны эсрэг ялгаварлах үзэл, бодлого байх ёсгүй гэж бүр НҮБ-ээсээ эхлээд захын улс төрч тунхагладаг ч ийм үзэл баримтлал, үйл хөдлөл дэлхийд амь бөхтэй оршин байдгийн илрэлийн нэг нь энэ халдлага боллоо.

Зүгээр байхад зүүгээр хатгавал зөрүүлээд тэвнээр хатгана гэж бид ярьдаг. Тэргүүлэгч ч гэнэ үү, хүчирхэг ч гэнэ үү хамаагүй ямар ч улс байлаа гэсэн бусад орны талаар баримтлах далд болоод ил бодлого, үйл хөдлөлдөө илүү нууц агуулаад л байвал халдпага, алан хядлага тасрахгүй гэдгийг л сануулсан халдлага боллоо шүү дээ.

П. Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих