Э.Бат-Үүлийн “ичмээр” гуйлт

lol

Сүүлийн үед цахим сүлжээгээр Монголчуудийн шүтээн болсон Бурхан халдун ууланд гарсан Хятад, Өвөр Монгол иргэдийг сөхрүүлж суулгасан, хэл амаар доромжилсон гэх бичлэг шуугиан тариад буй.

Бурхан Халдун Уул нь Хэнтийн нуруунд багтах, Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул бөгөөд Монголчууд үеэс үед дээдлэн шүтэж ирсэн.

БОСГО ТЭНГЭРИЙН ДАВААНААС НААШ ХАРИЙН ХҮНИЙ МӨР БҮҮ ГАРГА
БОГДЫН ГОЛЫН УРСГАЛААС ХАТАН ХҮН БАЙСАН Ч БҮҮ АМСУУЛ” гэх эртнээс нааш өвлөгдөж ирсэн шүтэх, дагаж мөрдөх ариун тангарагтай уул. Үнэн хэрэгтээ тухайн үед хятадаар чанга ярилцан явж байхад тэр хавьд явсан хүмүүс ундууцан учрыг тодруулахад Өвөлмонголчууд байсан учраас ойлголцсон явдал гарчээ.

Untitled1524206615201503311233Энэ асуудлыг зориуд олон нийтийн дунд цахим сүлжээгээр цацаж, хар Пи-Ар хийн, “тогоотой сүүг дэврээсэн” түүхтэй.

Гэтэл энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, “Ардын баатар” Э.Бат-Үүл Монголчуудын өмнөөс  “УУЧЛАЛТ ГУЙЖ ТЭНЭГТЭВ”.

Монгол эмэгтэй хүн Бурхан Халдуны зүг зүглэдэггүй атал харь хэлээр ярилцаж явсан иргэдийг хэсэг саатуулаад Өвөрмонгол иргэд учраас сануулаад явуулсны төлөө “Үүл баатар” юунд сүр бадруулав.

Монголчууд гэм хийгээгүй, тэдгээр иргэдийг барьж зодоогүй байхад сүр бадруулж, хэвлэлийнхнийг урьж залан уучлалт гуйсан нь хачирхалтай.

Тэгж л их гадаад нэр хүндээ бодсон юм байх. Тэгвэл харийн оронд халуун амиа алдсан Монгол цусны төлөө тэр гадныхан тань шиг сүр бадруулж “уучлалт гуйсан уу?”.

Монгол Улсын хүн амын хагас хувь нь амьдарч буй нийслэл хот утаанд живж, ирээдүйн алаг үрс эхийн хэвлийгээсээ эрүүл амьдрал “тэмцэн” төрж байхад “уучлалт гуйсан уу?”

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, эзэнтэй, эзэнгүй баригдаж байгаа барилгаас юм унаж, монгол амь тасарч байхад “уучлалт гуйсан уу?”

Хятад ажилчид төрийн цагдаатай нь иргэдийг чинь барьж зодож, басамжилж доромжилж байхад, Вьетнам иргэд Монгол охидыг бузарлаж байхад Үүл баатар шиг сүр бадруулаад тэд биднээс уучлалт гуйсан уу??

Г.Эрдэм

Ugluu-logo3


URL:

Нэр: zochin Огноо: 4 April 2015

vnen l yum

Нэр: Иргэн Огноо: 4 April 2015

Нутгийн иргэд зөв юм хийсэн байна.Харин ч хариуцлагатай явдал болж.Би Бээжинд зочид буудлын өмнө байлах дугуй тавцанг налж зогсож байхад харуул нь болохгүй гэж байгаа бололтой намайг холдуулсан.тэнд сандал байгаагүй юм.Гэтэл Бурхан халдуун уулын орой руу явж буй хятадуудыг саатуулсаныг төлөө Үүл дарга уучлалт гуйдаг нь илүү зан.Тэднийг зодож гэмтээсэн биш.одоо ч хятадууд гаарч өгөх биз.

Нэр: Anonymous Огноо: 4 April 2015

Teneg bat uul xurdan suudlaa uguud zailaasai

Нэр: Anonymous Огноо: 4 April 2015

Uul zail aa.

Нэр: зочин Огноо: 5 April 2015

Уг нь би Ардчиллыг үнэнээсээ дэмжиж, АН ийн томчууд буюу Бат-Үүл, Элбэгдорж, Гончигдорж бусад нарыг нээрэн л Монголын ард түмэнд ихээхэн өөрчлөлтийг авчирсан гэж хүндэлдэг юм. Гэтэл Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээр Бат-Үүлийн ардчилсан хувьсгалыг анх хэрхэн хийсэн тухайгаа товчхон ярьж байгааг нь сонсоод ийм хүн төрийг удирдах гэж тийм бодлогогүй юм хэлж ч байх гэж бодсон. Элбэгдорж гэж хийсэн бодит алхамгүй хий хоосон ярихаас цаашгүй хүн байх юм. Тэгээд ч АН-ийн лидерүүд гээд байгаа эрхэмүүд хөөрсөн сэтгэлээс цаашгүй мэдлэг боловсрол нимгэн, төлөвлөх, удирдан чиглүүлэх арга барил тааруу байхаар ард түмэн бид хичнээн итгэл өгөөд ч цааш хөгжихгүй болохоох тулга тойрсон хэрүүлээс хэтэрдэггүй айл шиг Монгол улс маань гадныхны инээд доог болоод байгаа юм биш үү.

Нэр: Зочин Огноо: 5 April 2015

ЮМ Л БОЛ ӨМЧИРХДӨГ, ӨШИРХДӨГ, ӨӨРСДИЙН МУУХАЙГ МЭДДЭГГҮЙ ЭНЭ МУУХАЙ МОНГОЛ ЗАНГ ЯАНАА? … МОНГОЛ ОХИДЫГ БУЗАРЛАЖ БАЙГАА ВЬЕТНАМУУД Ч ГЭХ ШИГ МОНГОЛ ЗАЛУУС МИНЬ ӨӨРСДӨӨ АЖИЛГҮЙ АРЧААГҮЙ ОХИДЫГ БАЙТУГАЙ ӨӨРСДИЙГӨӨ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ? ТЭГЭЭД ХҮН ЧАДАХААР ЮУНД НЬУУРЛААД ӨШИРХӨНӨ ВЭ!!! ГАДААД ХҮН ГАРГАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ХАЙРХАНДАА ӨӨРСДӨӨ ГАРАХААРАА ЯАДАГ БИЛЭЭ? МОДОНД НЬ БААХАН ХАДАГ ЗҮҮЖ АМЬСГАЛЫГ НЬ БООЖ ХАЯАД, ДЭЭР НЬ ШИЛ ЛААЗ ГЯЛГАР УУТ ГЭХ МЭТ ХАМАГ ХОГОО ХАЯЧААД БУУГААД ИРДЭГ БИЗ ДЭЭ? ЭНЭ МЭТЧИЛЭН ЖААХАН ЮМ БОДОЖ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛЛААЧ!!!

Нэр: Зочин Огноо: 5 April 2015

Залуучууд минь ном сонин унш оюун ухаанаа цэнэглээчээ Наад тулга тойрсон хэрүүлээ болиод эх орноо яаж хөгжүүлэхэв тархины тураалаа эмчлээчээ Гадаадын шившиг болж манай улсын л нэр хүнд унаж бна шүү дээ Босоо монгол эх орныхоо төлөө юу хийсэн юм бэ Нэг л их сүржигнэсэн улсууд Ард түмний чинь амьдрал хэцүү бна Бэлэн хоол ч олдоход хэцүү үе гарах л юм Бөөсөнд хутга гаргав гэдэг л болж бх шив дээ

Нэр: ИРГЭН Огноо: 5 April 2015

ЭНЭ ГАДААД БӨГСНИЙ АЛЧУУРУУД ЯЛБАЙГААД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.МОНГОЛ ИЙМ ЮМНУУД БАЙСАН ГЭХДЭЭ ТУН ЦӨӨХӨН .ТЭНГЭР НЭРГЭГ.

Сэтгэгдэл бичих