Жеки Чаны хүү шоронгоос суллагдлаа
Түүнийг хар тамхи хууль бусаар эргэлдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Цагдаагийнхан Жейси Чаны гэрт нэгжлэг хийхэд 100 грамм марихуан олдсон билээ. Ингээд энэ оны нэгдүгээр сарын 9-нд шүүхийн шийдвэр гарсан ч бага Чаны мөрдлөгийн үеэр хоригдсон хугацааг тооцсон тул ийнхүү суллаж байгаа аж.
Гэхдээ Чан 322 долларын торгууль төлнө. Дашрамд дурьдахад түүний аав Жеки Чан 2009 онд Хятадын хар тамхитай тэмцэх сайн дурын элчээр томилогдсон билээ. Тиймдээ ч хүүгээ өмгөөлөлгүйгээр “хийсэн зүйлийнхээ шийтгэлийг хүлээж алдаагаа ухаараг” хэмээсэн мундаг аав билээ.
агшин.мн
URL: