Э.Бат-үүл дарга яагаад “намба” алдав

32_0c1e6cc3fd137508aed93784282eadfee3de9307Манай төрийн эрх барьж байгаа эрхмүүд  сүүлийн үед гадаадын иргэдийг уучлах, тэднээс  уучлал  гуйдаг хачин  “моод” гаргах болов. Хятадаас ирсэн өвөрмонгол хүмүүс  Бурхан Халдун уул руу гарч явахдаа хятадаар яриад байхаар нь тэднийг өвдөг дээр нь сөгдүүлсэн хэдэн залуугаас учрыг нь мэдсэний дараа  өвөрмонгол ч гэсэн адилхан монголчууд шүү дээ гээд салгаж явуулсаны төлөө муу нэр зүүчихээд байгаа тухайгаа ТББ-ын залуус  ТВ болон мэдээллийн сайтуудаар  тайлбарласан байсан. Энд асуудлын гол нь яагаад заавал нийслэл хотын засаг дарга бөгөөд  захирагч өөрөө биечлэн гадаад улсын иргэнээс уучлал гуйх болов гэдэгт байгаа юм.

Энд ерөөсөө өвөрмонголчуудаас уучлал гуйсныг буруутгах гэсэн юм биш. Дэлхийн  олон  орнуудад  нийслэл хотын дарга нь эрэмбээрээ улсынхаа  эхний 4-5 дахь өндөр дээд  албан тушаалтанд тооцогдож явдаг. Э.Бат-үүл дарга маань ядаж сайдын зиндаагүй гадаад улсын иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс  сүр дуулиантай  уучлал  гуйгаад  сууж байсан нь төрийн эрх баригч хүн Монгол улсаа доош нь хийсэн харамсалтай явдал байлаа. Төрийн эрх баригчид  олон улсын дипломат ёс, зэрэг зиндаагаар харилцах, болсон тухайн  үйл явдлын шинж байдлаас шалтгаалан хэнтэй хэрхэн харьцах нь тухайн орны олон улсын өмнөх нэр хүндийн асуудал байдаг.

Хотын засаг  дарга хэвлэлийн төлөөлөгч эсвэл хэлтсийн  дарга нарынхаа  нэгнээр уучлал гуйлгасан бол яг болох байв. ОХУ-д  Крымийг нэгтгэсний дараа ерөнхийлөгч В.Путины нэр хүнд, рейтинг нь  ард түмний дунд асар их өссөн.  Заримдаа дэндүү харгис гэмээр санагдах ч ийм удирдагчаа ард түмэн нь ч гадаад орнууд  ч үнэлдэг байна. Төрийн албан тушаал хэний ч хувийн өмч биш, хэрвээ Монгол улсын нэрийн өмнөөс ярих эрхийг ард түмэн итгэж өгсөн бол тусгаар тогтносон улсынхаа нэр төрд сэв суулгахгүй, үүргээ гүйцэтгэх ёстой.  Ерөнхийлөгч нь гадаадын гэмт хэрэг хийсэн иргэдийг уучиллаа гээд,  нийслэл хотын захирагч нь гадны иргэдээс уучлал гуйлаа гээд Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт хуйлраад ороод ирэх нь юу л бол…

үндэстэн.мн


URL:

Нэр: Unen Огноо: 5 April 2015

IIM TENEG HUURNUUD. HURDAN DALD. ORHOD JANAA,,,,,,,….

Сэтгэгдэл бичих