Эдийн засгийн форум нэртэй Ч.Сайханбилэгийн “жүжиг”
Эдийн засгийн чуулга уулзалт нэртэй энэ жүжиг, унагаасан эдийн засгаа яаж өөд нь татах вэ? гэж төр авч яваа эрхмүүд чуулж байна гэхээсээ илүү хариуцлагаас яаж мултарч өөрсдийгөө буруугүй юм шиг харагдуулах вэ? гэсэн арга зам хайж байгаа юм шиг санагдуулж байна. Нөгөөтэйгүүр дараагийн сонгуулийн өмнө ард түмэндээ дахин юу гэж хошгоруулж, тархи угаах, эрх баригчдын сонгуулийн өмнөх шоуны эхлэл болж байна. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын “шинэ нээлт” болгоод байгаа хуримтлалын санг (ирээдүйн сан, тогтворжуулах сан г.м –ээр дэлхийн улсууд янз бүрээр нэрлэдэг) дэлхийн улс орнууд бүр аль 1990 ээд оноос эхлэн байгуулсан.
Норвегийн (4 сая хүн амтай ) үндэсний санг 1990 онд байгуулсан бөгөөд одоо 220 тэрбум ам.доллар хуримлуулсан. Засгийн газрын маш хатуу хяналтанд байдаг, ОУ-ын санхүүгийн зах зээлд акци, облигаци хэлбэрээр байршуулсан байдаг байна. Азербайжан улсад (7,6 сая хүн амтай) ийм санг 1999 онд байгуулсан, газрын тос болон байгалийн баялгаас орсон хөрөнгөө хуримтлуулж одоо 16 тэрбум доллартой болсон аж. Кувейт улсын (1,4 сая хүн амтай) орлогын 10%-ийг заавал энэ фонддоо төвлөрүүлдэг хуультай бөгөөд сангийн хөрөнгө нь 80 тэрбум $ болсон. Харин манай хойд хөршийн хувьд ийм санг 2004 онд бий болгосон, одоо хуримтлагдсан 157 тэрбум долларыг эдийн засгаа хүнд байдалд орсон энэ үед яаж үр ашигтай зарах вэ гэж толгойгоо гашилгаж байна.
Хүн бүрийн бараг мэддэг энэ сангийн тухай манай эрх баригчид одоо л дуугарч байгаа нь тэд улсаа яаж удирдаж байна вэ гэдгийг маш тод харуулж байгаа хэрэг биш үү? Маргаашийн, жилийн дараа хийх ажил болох зүйлийг урьдчилж харж, төлөвлөж эдийн засгаа авч явах ёстой эрхмүүд бусад улсад аль 20-30 жилийн өмнө хэрэгжүүлээд эхэлсэн зүйлийг одоо ярьж суух нь ямар арчаагүй удирдлагатай байгааг харуулж байна. Тэгээд ч эдийн засгийн өсөлт нь 17% хүрч байсан хөрөнгө мөнгөтэй байхдаа яриагүй хуримтлалыг одоо өрөнд баригдаад бараг дефолтын ирмэг дээр ирсэн үедээ ийм зүйл ярьдаг нь бүр ч хачирхалтай.
үндэстэн.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Manai Erunkhii said aar saarhan l um yariad baih shig
Монголчуудын итгэлийг хэн алдсан бэ? Сүүлийн 20-30 жилд засгийн эрхийг ээлжлэн барьж, газрын асар их баялагтай, 40-50 сая малтай Монголын эдийн засгийг өнөөдрийн түвшинд хүргэсэн АН, МАН-д ахиад итгэж хульхидуул гэсэн үг үү? Сонгуулийн уур амьсгал яасан ч эрт орж байна даа? Иргэд танай 2 намд ахиж санал өгөхгүй л дээ. Бие даагч нарт өгөөд үзэх байлгүй
МОНГОЛЫН ТӨРД ҮНЭХЭЭР ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЛАА. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СОНИРХОЛ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ, САНАЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ТЭР ЭНЭ ИНГЭСНЭЭС БОЛЛОО ГЭХ ЮМ УУ ГАДААД УЛС РУУ ДАВШИЛСАН УЛС ТӨРИЙН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ БҮҮР ЗУГТАНА ГАДНЫХАН, ҮНДСЭНДЭЭ УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА ӨӨРСДӨӨ ДҮГНЭЧИХЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ ЭД НАР ЛАВ БИШ ЮМ БАЙНА. САМБУУ ӨВӨӨ 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙЖ УЛС ОРНОО ҮЙЛДВЭРЖ ҮҮЛЭН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛГЭЧИХСЭН ЮМ. ЭД НАР ХАРИН ДАЙСНЫ ЦЭРЭГ ДУУДАЖ МАГАДГҮЙ БОЛТОЙ. НӨГӨӨ ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАГА ЮУ ХАРЖ БАЙВАА