Роберт Паттинсон, Талия Барнет нар сүй тавьжээ

20150404030249Жүжигчин Роберт Паттинсон хагас жил үерхэж байгаа дуучин Талия Барнеттэд гэрлэх санал тавьжээ. Тэд сүй тавьсан гэдгийг нэгэн зэрэг хоёр ч эх сурвалж мэдээлэв.

Эхлээд энэ мэдээг дуучин T-Pain ил болгосон аж. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Талия, Патти хоёр сүй тавьсан учраас дуучин бүсгүй надад тус болж чадахгүй боллоо” хэмээн хэлжээ.

Ам задгай дуучин залуу сандарсандаа “Намайг ийм зүйл ярилаа гээд цаадахь чинь уурлах байлгүй” хэмээн өгүүлсэн байна. Улмаар мань хүн твиттер дэх хуудсандаа “Энэ бол дөрөвдүгээр сарын 01-ний хошигнол байсан юм шүү” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих