Элэгний хорт хавдрыг адууны хөх хомоолоор эдгээжээ

homoolӨвчтөн Болдыг Сэтгэц, мансуурал судлалын үндэсний төвийн Наркологийн IX тасгийн эрхлэгч, их эмч Энхцэцэг үзээд эмч нарын зөвлөгөөний хамтарсан шийдвэрээр эмчилгээгүй гэсэн шийдэлд хүрчээ. Эмчийн ёс зүйн талаас нь бодолцоод гэрийн эмчилгээнд гарахыг зөвлөжээ. Гагцхүү өвчтөн Болд нь хэзээний сэргэлэн, хөдөлгөөнтэй эр учир ээлжийн сувилагчийг шөнө дунд шүлэг нойрондоо дугжирч байхад нь өөрийнхөө өвчтний түүхийг (история) сэмхэн сугалж аваад судлаж амжсан төдийгүй өөрийнх нь өвчин элэгний хорт хавдар буюу рак болох нь тогтоогдсон тухай эмч нарын зөвлөгөөний протоколыг ч авч үзжээ. Маргааш өглөө нь түүнийг эмнэлгээс “хөөх” нь тодорхой болсныг нэгд нэгэнгүй мэдэж авчээ.

Өглөө нь эмчлэгч эмч нь,
- Болд гуай, та манайд 10 хоног хэвтлээ. Одоо боллоо. Гэрээрээ амарч, сувилуул! Харин дахин архи уусны хэрэггүй биз дээ. Ерөнхийдөө бие чинь тааруу байна шүү гэж зөвлөжээ.
- Миний онош ямар гарсан бэ? гэхэд,
- Элэгний хатуурал буюу цирроз гэж тайлбарлахад,
- Битгий худлаа яриад бай! Рак гэж Болд зөрүүдлээд болсон процессыг ний нуугүй ярьжээ. Хариуцлага алдсан жижүүрийн сувилагчид арга хэмжээ авна гэхэд Болд өмгөөлөн түүнийг арга хэмжээнд оруулахгүй байх талаар эмч нартай зөвшилцөөд,

- Нийгмийн дотор өөрийгөө зөв авч явж чадалгүй ийм аюулт өвчин туссан минь миний буруу гэсэн шийдвэрт хүрээд эмнэлгээс гарсан байна. Ах, дүүс нь өвчтөний өвчний нууцыг өөрт нь мэдэгдсэн эмч нарыг зэмлээд өнгөрчээ. Болд ерөөсөө дээд мэргэжилтэй, жүжигчин хүн учраас бие, сэтгэлийн асар их мэдрэмжтэй, үхлийг хүлээж үлхийж суусангүй. Эхлээд элэгний гэж алдаршсан Шагдарсүрэн эмчээс зөвлөгөө авч, мөн “20 жил үхээгүй явна” хэмээх ном бичсэн Ж.Жамсран хурандаатай хоёр удаа уулзаж өөрийнх нь туршлагыг яриулсан байна. Жамсран хурандаа,

- Чамд дахиад 40 жилийн нас байна гэж Болдыг зоригжуулжээ. Болд өөрийгөө Жамсран гуай шиг нүцгэлж шалдлаад, нохой дагуулж, буу үүрээд уул хадаар явж чадахгүй гэдгээ шууд мэдэв. Үхрийн цөөвтөр нүд олж ухаж идсэн боловч тэр нь санааны зоргоор олдох ч юм биш. Бас гахайн элэг, дэлүү сайн гэхээр нь тэжээвэр зэрлэг гахайн баахан элэг олж иджээ. Өөрөө дээрдэж буйг совингоор мэдэрч байлаа. Нөгөө эмчдээ эргээд үзүүлтэл эмчийн нүд орой дээрээ гарах шахам болж,

- Таны элэг илт сайжирч суларсан байна. Ялангуяа өнчин элэг чинь бараг эдгэрчихэж. Арай бид буруу оношлосон юм биш байгаа даа гэж хуйхаа маажжээ. Болд жүжигчин Хөвсгөлийн Их-Уул суманд танил өвгөнийдөө очиж зэрлэг гахайн элэг наймыг олж идээд дахин олдсонгүй. Харин танил өвгөн Самдан нь нэг өдөр тугалд яваад адууны хөх хомоолыг хормойлсоор ихэд баяртай гэртээ иржээ.

- Манай сумын Ногоон Дорлиг гэж архины лүү байдаг юм. Нэг мориор дөрвөн авдар архи аваад 15 хоног ганцаараа уугаад, сүүлдээ элэгний ком гэгч юм болоод ногоон дээрээ ногоон болоод цагаан даавуу нөмрөөд хэвтэж байхад нь хөнжлийнхөө цаанаас ногоон туяа тусаад байсан гэдэг. Өвөг эцэг нь “хүнд” Дашдаваа гэж ёстой хүнд суурьтай өвгөн байсан юм. Тэр л хойшоо харсан жалганд гурван жил болсон адууны хөх хомоол буцалгаж “Ногоон” Дорлигт өгөөд “Одоо зүв зүгээр. Бүүр, эхнэр авчихсан, хоёр хүүхэдтэй. Балгуушаа тааруулаад хүртчихдэг ёстой жаргаж яваа” гэж хуучилжээ.

Хоёр шуудай адууны хөх хомоол үүрсээр жүжигчин Болд Улаанбаатар хотод иржээ. Буцалгаад өдөрт нэг литр хомоолын ханд уудаг болов. Жил тойрон болсны дараа элэг нь бүрэн эдгэрч, хэвийн байдалд орж, гол роль өгсөнгүй туслах дүр өглөө гэж найруулагчдаа гомдол гаргажээ.
Ш.Галсанбаатар /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих