16 насанд миний амьдралын зvг чиг өөр жамаар явж эхэлсэн

527-1336442266dagvaa

Болгарын “Труд” сонины сэтгvvлч Владимир Памуков мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюvтай ярилцжээ. Уг ярилцлагын орчуулагчаар Болгарт 20 гаруй жил амьдарсан олимпийн зэрэглэлийн шvvгч Б.Тємєрбаатар ажилласан байна. Энэхvv сонирхолтой ярилцлагыг Москва хотод болсон чєлєєт бєхийн ДАШТ-ний vеэр авчээ. В.Памуков энэ ярилцлагаараа Болгарын 2010 оны шилдэг сурвалжлагч болсон юм. Ингээд их аварга Асашёорюvгийн сvмо бєхийн тогоонд чанагдаж, амжилт гаргаж байх vеийн ярилцлагыг хvргэж байна.

-Сумогоор барилдаж байх vеийн хамгийн хvнд хэцvv нь юу байв. Юутай дасал болж чадсангvй вэ?

-Энэ асуултад тодорхой дэлгэрэнгvй хариулах юм бол анхны бєгєєд сvvлчийн ярилцлага болно. Тэгээд ч цаг хугацаа хvрэлцэхгvй. Бvх юм хvнд хэцvv бэрхшээлтэй. Vнэнийг хэлэхэд сумогийн ертєнцєд амар байгаагvй. Хvvхэд байхаасаа л энэ хорвоод амар зvйл байдаггvйг ойлгож байсан. Харин ч эсрэгээрээ амьдралд сумогоос ч илvv хvнд бэрхшээлvvд байдаг.

-Хvнд нєхцєлд хаанаас тусламж хайдаг байв?

-Эцэг, эх, гэр бvл, Монгол нутгаа vргэлж бодож тvvнийхээ хvчээр урагшилдаг байлаа. Би юмнаас хулчийж, туйлширдаггvй. Єєдєєс ирж байгаа хvндрэлvvд рvv нуруугаа харуулан эргэж явах дургvй.

<b-Гэхдээ таныг=”” хvчээр=”” юу=”” хийлгэх=”” гээд=”” дийлээгvй=”” вэ.=”” Мэдээж=”” тийм=”” юм=”” байгаа=”” даа?=””>

-Байгаа. Тэмцээний ємнєх єглєє болгон, vдээс хойшхи бэлтгэл хийхээс би бvрэн татгалздаг байсан. Намайг гуйсан ч би хийдэггvй. Єглєєний бэлтгэл надад юм єгдєггvй байсан. Гэхдээ би ялалтаа байгуулсаар, ялалтын тоогоо хамгаалж, ялалтууд маань миний бамбай байлаа.

-Єєрийн тань хамгийн хvчтэй єрсєлдєгч?

-Байхгvй. Эсвэл би нvvр учирч байгаагvй. Би єєрєє єєртєє л том єрсєлдєгч. Эхлээд єєрийнхєє зvрхтэй, дараа нь хvч бяр, улмаар булчинтайгаа тэмцдэг.

-Та 25 тvрvvллээ. 32 тvрvvлсэн Японы бєхийн дээд амжилтыг эвдэх байсан болохоор таныг золиослох болов уу?

-Албаар намайг зогсоож, болиулсан гэж бодохгvй байна. Ганцхан богино, тодорхой хариулт єгье. Та нар ойлгоно гэдэгт найдаж байна. Би монгол хvн, сумо Японы vндэсний спорт.

-Манай Котоошvгийн талаар юу хэлэх вэ?

-Сайн залуу. Бас хvмvvжилтэй. Даанч vргэлж аз дутдаг. Байнгын бэртэлтэй. Бяр ихтэй, надаас ч илvv байх. Дохёгоо мэдрэх мэдрэмж дутдаг. Тvvнд аварга болох хvсэл мэдээж байгаа. Энэ бvхнийг цаг хугацаа харуулна.

-Та хоёр хоорондоо хэдэн удаа барилдсан бэ?

-15 удаа барилдсан. Нэг удаа намайг хаясан. Яг тэр башёд Котоошv оозэки болсон.

-Аварга болж чадах болов уу?

-Уг нь vгvй гэх газаргvй. Надаас зєвєлгєє авах гээд ирвэл би туслахгvй. Єєдєєс нь “Чи хэзээ шаралхаж, уурлаж хvн рvv дайрах вэ?” гэж асууна. Тэгээд ч би барилдахдаа больж, єєрт нь нэг єрсєлдєгч хасагдаад байхад. Харин танай бєх єєрийнхєє хотод оозэки цолныхоо найрыг хийж байхад хотын дарга нь намайг “Асашёорюv чєтгєр шиг амьтан” гэж хэлсэн нь vнэн vv?

-Би дуулаагvй юм байна. /Би сандрав/

-За за /инээв/. Энэ дарга миний нэрийг хаанаас дуулсан юм бол гэж гайхаад /бvгд инээлдэв/.

-Аравдугаар сард зодог тайлах, vсээ авахуулах гээд сэтгэл хєдєлж байна уу?

-Энэ жирийн л нэг болдог зvйл. Би эрх чєлєєтэй хvн. Дэлхийн улс орныг тойрч, соёлтой танилцаж, адал явдалтай жуулчилж явах дуртай.

-АНУ-д амьдрах бодол байгаа юмуу?

-Тэнд байхад таалагдсан. Сурах, мэдэх зvйл их байна.

-Єєрт тохиолдож байсан сониноос яриач?

-Ер нь олон хvнд яриагvй зvйлээ ярья, Дєрвєн жилийн дотор их аварга боллоо. Анх хэл, хууль дvрэм, ёс заншлыг мэдэхгvй ирж байхдаа барил­дахаасаа илvvтэй сvмочийн ёс жаяг, хєдєлгєєнийг нь сурч байлаа. Нэг єдєр багшийн маань маш баян найз орж ирээд намайг таван жилийн дотор их аварга болдог юм бол энэ алмаз эрдэнэстэй бєгжєє бэлэглэнэ гэж байна.

-Vнэ нь хэд гэж бодож байна вэ?

-600 мянган ам.доллар.

-Тэгээд амласан­даа хvр­сэн vv. Манайд “Амлалт бол гэрээслэл биш” гэж хэлдэг?

-Танайд магадгvй. Харин Японд ам гарсан л бол гэрээ, гэрээслэл гэсэн vг. Тэр хvнтэй ресторанд уулзаж би тоглоом хийсэн юм. Бие биетэйгээ ёслон бєхийнгvvтээ би гарнаас нь барьж хуруунаас нь шууд бєгжийг нь мултлаад авчихсан.
Баярлалаа гэж хэлчихээд хаалга руу дєхєж явахдаа эргээд хартал тэр юу ч дуугаралгvй сууж байсан. Тvvн дээр эргэж ирээд тэврэлдэн инээж, зоог хамт барьсан. Бид одоо болтол хамгийн дотнын найзууд хэвээр байгаа.

-Таныг яаж сумод сон­госон бэ?

-Эхлээд чєлєєт бєхєєр, дараа нь жvдогоор хичээллэж байлаа. Японоос хvмvvс ирж 2000 хvvхдээс шалгаруулалт авч, би тэнцсэн. 16 настай
миний амьдралын зvг чиг єєр замаар явах болсон. Зєв замаа ч сонгож явжээ.

-Єєр спорт сонирхдог уу?

-Тулааны спортод, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардсан спортоор хичээллэж, тэмцэлдэж байгаа дэлхийн агуу тамирчдыг харж суух сайхан.

-Хєлбємбєг vздэг vv?

-Хєлбємбєг чинь тоглоом, тулааных биш. Гэхдээ Аргентиний багийг дэмждэг. Марадонагийн фен нь.

-Гар утсанд тань Дэвид Бэкхэмийн зураг байна?

-Єєр одууд ч бий. За яах вэ. Цєєхєн хэдийг нь харуулъя. У.Смит, С.Дион, за одоо боллоо.

-Энэ хvмvvстэй хаана уулзаж байв?

-Селин Дион Лас Вегаст шоундаа урьсан.

-Лас Вегас орох дуртай юу?

-Дургvй хvн байхгvй биз.

-Казинод тоглосон уу?

-Лас Вегаст ирээд тоглохгvй буцдаг хvн байдаггvй юм.

-Азтай байв уу?

-Би єєрийнхєє азыг арлын улсын жижиг тойрог болох бєхийн дэвжээн дээрээс олсон.

-Єєрийгєє хэр баян гэж боддог вэ?

-Vгvй, зєвхєн санхvvгийн талаар сандрах шаардлагагvй хvн.

-Асашёорюv их аварга ямар дуу хєгжимд дуртай юм бол?

-Хит дуунуудад дуртай. Дараачийн хит гартал надад таалагдсан хит дуу л миний ойролцоо эгшиглэнэ.

-Хувцсаа яаж сонгодог вэ?

-Их асуудалтай. Жингээ 120 кг болгочихоод сонголтуудаа хийвэл илvv амар болно. Таалагдсан хувцсаа хэнээс ч асуухгvй шууд авдаг. Элит хувцас сонгох дуртай.

-Хамгийн жаргалтай мєч?

-Хоёр хvvхдээ тєрєхєд хамгийн жаргалтай байсан. Бас комvсvби цол авснаа гэнэт найзаасаа урьдчилж мэдээд орон дээрээ vсэрч байлаа.

-Тэгвэл хамгийн хvнд нь?

-Сvмогоос болиулж байгаа мэдээг сонсоод. Миний vгийг сонсохгvйгээр тэд шийтгэсэн.

-Єєр тайлбар байна уу. Хэн энэ бvхний ард зогсч байна вэ?

-Одоо бvх зvйл дууссан. Тайлбар хэрэггvй. Эр хvн ялж ч, ялагдаж ч чаддаг байх хэрэгтэй. Миний хоёр дахь амьдрал эхлээд байна. Би єнгєрснєє биш ирээдvйгээ харж урагш тэмvvлнэ.

-Болгарт ирээч?

-Дуртайяа очно. Бид тэмцээн дуусангуут дєрвєн цаг нисээд эх орондоо ирж долоо хоног амраад ирдэг бол танай Котоошюv ирж, буцах замдаа дєрвєн хоног алддагт ємнєєс нь харамсдаг байлаа.

-Та Болгарын тухай мэдэх vv?

-Хамгийн тvрvvнд танай олимпийн аварга Валентин Йорданов миний шvтээн. Аав, ах нар бас бєхчvvд. Танай “Дан Колов”-ын тэмцээнд оролцож медаль авч байсан. Хvvхэд байхдаа В.Йордановын барилдааныг телевизээр vзээд Атлантын олимпод тvрvvлэхэд нь єєрєє тvрvvлсэн юм шиг л баярлаж билээ. Бид сайн найзууд болсон. Танай бахархал тvvхэнд vлдсэн сайхан хvн.

-Монголын чєлєєт бєхийн холбоонд тусалж ажиллаж байгаа гэсэн. Ямар тєлєвлєгєєтэй байна вэ?

-Єєрєєс шалтгаалах бvх зvйлийг хийнэ. Шинэ удирдлагуудтай хамтран ажиллах, тусалж дэмжих зvйлvvд байгаа. Нэг зvйлийг дурдмаар байна.

-Юу тэр вэ?

-Профессор Райко Петров гэж болгар хvн Монголын чєлєєт бєхийн анхны багш. Тэр хvний номнууд манай аавын номын санд одоо болтол хадгалаастай байгаа.

-Та Японд амьдрах уу, эсвэл Монголд уу?

-Болгарт амьдарсан ч болно шvv дээ. Би дэлхийн иргэн хvн.

-Цаашид улстєрд орох уу?

-Улстєр хvн болгон хийгээд байх зvйл биш. Миний єєрийн бизнес аль хэдийнэ эхлээд явагдаж байгаа. Хєрєнгє оруулалт хийсэн. Олон тооны хvн ажлын байраар хангасан.

-Их аварга аа, ярилцлага єгсєнд баярлалаа. Таныг Болгарт ирнэ гэдэгт итгэж хvлээж байна?

-Баярлалаа. Танай нутагт зочилж очно. Та бvхэнд аз жаргал, амжилт, ялалтуудыг хvсье.

шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих