Х.Тэмүүжин Г.Сарангэрэлийг хорихоос тосох уу

temka-saraa      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл өнөөдөр суллагдахаар болжээ.

Энэ түүний өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ  “Миний үйлчлүүлэгч маргааш /өнөөдөр/ өглөө 10.00-11.00 цагийн хооронд суллагдана” гэсэн байна.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан түүнд хар тамхины хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жил болгон бууруулсан билээ. Тэгвэл түүний цагдан хоригдох хугацаа өнөөдрөөс дуусгавар болж байгааг цахим хуудаснаа мэдээлжээ.

Харин Г.Сарангэрэлийг хорихоос суллагдахад нь хэн тосч авах вэ гэдэг сонирхолтой асуулт яг одоогоор хариултгүй байна. Гэвч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нялх амрагаа хаа нэг газар тосч таарна гэсэн таамаг бусдын дунд бий. Магадгүй юм, Х.Тэмүүжинг сайд байхад нь түүний амрагаар тодорч, ямартай ч холбоотой гэдгээ тал бүрээр батласан. Гэсэн хэдий ч Хуулийн сайд маань үүнийг зөвшөөрөх аргагүй байдалд байсан нь үнэн. Харин өнөөдөр тэрээр сайдын албан тушаалаа өгчихсөн. Нялх амрагаа тосоод угтахад болохгүй зүйл байхгүй.

Нөгөө талаар Цагдаагийн газраас Г.Сарангэрэлийг Хуул зүйн сайдтай холбож, аажмаар хар тамхичин охинтой амрагийн холбоотой хэмээн Х.Тэмүүжинг унагах оролдлого байсан хэмээн тэрээр өөрөө тайлбар хийсэн. Гэсэн хэдий ч Х.Тэмүүжин Г.Сарангэрэлээс болж унаагүй. Нөгөө талаар Х.Тэмүүжинг Г.Сарангэрэлтэй холбоотой гэдгийг Монгол Улсын хүчний байгууллагууд хөдлөшгүйгээр тогтоож өгсөн. Тийм болохоор Хууль зүйн сайд асан маань түүнийг тосч уулзахыг хэн байг гэх билээ.

 

 

Ч.Дорж


URL:

Нэр: Зочин Огноо: 3 April 2015

Ийм балай юманд хэн итгэх юм бэ? Тэнэгтэх юм аа

Нэр: hi Огноо: 22 April 2015

ene balai abgaigaas bolj Temuujini ner xund unalaa

Сэтгэгдэл бичих