Спикер М.Наранбаатарыг уучилсангүй
УИХ-ын дарга З.Энхболд, МҮОНРТ-ийн экс Ерөнхий захирал М.Наранбаатар нарын асуудал дуусаагүй бололтой. Спикер УИХ-ын чуулганы индрээс “Наранбаатар болон түүний тойрон хүрээлэгчид бол архичид” хэмээн мэдэгдснээр маргаан эхэлсэн.
Үүний дараа М.Наранбаатар З.Энхболдыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн. Гэхдээ энэ нэхэмжлэлээ “айлгах төлөвлөгөө” байсныг М.Наранбаатар тайлбарлаж, тун удалгүй УИХ-аас даргаас уучлал гуйсан билээ. Харин З.Энхболд түүнийг уучлаагүй бололтой. Тэрбээр М.Наранбаатарыг “нэр төр, алдар хүндэд халдсан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад ханджээ. Уг асуудалд Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал энэ сарын 6 буюу ирэх даваа гаригт болохоор товлогджээ.
URL: