Ц.Оюунгэрэл гишүүн номын дуу сонсголоо

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өчигдөр залууст номын дуу сонсгожээ.

uls_548f9232d0e40_1

 

Тодруулбал, тэрбээр  ”Зориг сан”-ийн урилгаар Австралид төгссөн 30-35 насны нийгмийн идэвхтэй, Монгол Улсын салбарт бүрт ид хийж бүтээж яваа урам зоригоор дүүрэн нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой Монгол орны ноён нуруу, ирээдүй хойч үе өнгөрсөн ахмад үеийн гүүр болсон ажилсаг хөдөлмөрч 25 залуутай уулзаж ярилцан “Хүлээн зөвшөөрөгдөх нь” сэдвээр лекц уншсан байна.
Тэрбээр анх хэрхэн улс төрд хөл тавьсан, эмэгтэй улстөрчид улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхөд ямар хүндрэл бэрхшээл учирдаг, завгүй ажлын хажуугаар гэргий, ээж хүний үүргээ хэрхэн зохицуулдаг, хүүхдийг хүчирхийлэлгүй ухаалаг аргаар хэрхэн хүмүүжүүлэх арга туршлага, олон хүнтэй дасан зохицож ажиллах ур чадвар, асуудлыг өөдрөгөөр шийдвэрлэх гарц зэрэг маш өргөн хүрээтэй сэдвээр лекцээ уншиж дууссаны дараа оролцогч залуучуудаас нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлаар асуулт асууж эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүрийн асуух асуултыг өндөр хэмжээнд боловсрол эзэмшсэн хүний нүдээр хэрхэн олж харснаа гишүүнтэй хуваалцсан байна.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих