ЭСГИЙ ХОТООС ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ

IMG_4858Энэ сарын 27- нд Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохионо. Энэ нь Эсгий хотоос эдүгээ хүртэлх хүгацаа юм. Тус байгууллагынхан түүхэн ойгоо иргэдтэйгээ хамт угтаж, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Ойн хүрээнд зохиогдох үйл ажиллагааг наран ургах зүгээс  Баянзүрхчүүд эхлүүллээ. Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд болсон ёслолын үйл ажиллагааг  Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нээж, иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд гээд нийгмийн бүхий л хүрээнд,  бүтэн сарын туршид 90 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа дуулгаад, ойн хүрээнд зохиогдох үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүслээ. Эрхэм үнэ цэнэтэй Тусгаар тогтнолоор нэрлэсэн энэхүү талбайд зүрхэн талдаа цохилдог зүүн зүг Баянзүрхээс Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн үйл ажиллагаа эхэлж байгаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат талархаж байгаагаа илэрхийлээд, “Бидний өвөг дээдэс, аав ээж, ах эгч нарын минь бүтээн цогцлоосон Эсгий хотоос  өнөөдрийн Улаанбаатар хот хүртэлх  хөгжил цэцэглэлттэй МАН-ын түүх салшгүй холбоотой хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд, Тусгаар тогтнол мөнхөд мандан бадрахын ерөөлийг дэвшүүллээ. “Нэг зүрх-Баянзүрх” уриатай Баянзүрхчүүдийн өдөрлөг урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээнээр үргэлжиллээ. Өдөрлөгийн үеэр хотынхоо  хөгжилд санаа тавин явдаг иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож байна. 90 жилийн ойн өдөр хүртэл 26 хоногийн туршид таны саналыг хотын иргэний эрүүл , аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, замын түгжрэл, хогны уут, бусад гэсэн чиглэлээр Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд хүлээн авна. Далайд дусал нэмэр гэдэг. Та заавал саналаа өгөөрэй.

IMG_4852


URL:

Сэтгэгдэл бичих