М.Мөнхжаргал: Бид З.Энхболдоос гурван зүйл шаардсан
“АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд намынхаа дүрмийг зөрчиж байна” гэж хэсэг гишүүн нь өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд юуны өмнө З.Энхболд УИХ-д нэр дэвшигчдийг өөрийн дураар тодруулж буйг шүүмжлэв. Иймээс энэхүү бүдүүлэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохын зэрэгцээ ҮЗХ-г энэ сард, Их хурлыг ирэх сард багтааж хуралдуулах шаардлагыг АН-ын даргад хүргүүлжээ.
Энэ талаар хэвлэлийн бага хуралд АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, дунд шатны намын хорооны гишүүн М.Мөнхжаргал нар оролцлоо. Тэднээс дараахь тодруулгыг авав.
-Намын даргадаа яагаад шаардлага хүргүүлэх болов?
-Хэд хэдэн шалтгаантай. Нэгд АН жил бүрийн гурав, есдүгээр сард ҮЗХ, дунд шатны намын хороогоо хуралдуулдаг. Гэвч энэ гуравдугаар сард ҮЗХ-ны хурал болсонгүй. Нэгдүгээр сард нөхөн сонгогдсон ҮЗХ-ны 46 гишүүнийг одоог хүртэл батлаагүй байна. Түүнчлэн намын их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэж, сонгох ёстой ч одоо болтол хуралдсангүй. Энэ нь АН-ын үндсэн дүрэм, журмын заалтууд хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэр ч бүү хэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл гаргалаа. Өнгөрсөн 26, 27-ны өдөр ҮЗХ-ны гишүүдийг Төрийн ордонд дуудаж, 2016 оны УИХ-ын сонгуульд тойргуудаас нэр дэвших гишүүдийг дур мэдэн сонгосон. Энэ нь ардчиллын үнэт зүйл болох хүний эрхийг уландаа гишгэсэн бүдүүлэг үйлдэл.
-Тэгээд З.Энхболд даргаас юуг шаардаж байгаа юм бэ?
-ҮЗХ-ны ээлжит хурлыг энэ сард багтаан хуралдуулж шинээр сонгогдсон гишүүдээ батлах, генсекийн үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх асуудлыг хэлэлцье гэж байгаа юм. Мөн АН-ын ээлжит бус Их хурлыг тавдугаар сард багтаан хуралдуулж, энэ хурлаар АН-ын даргыг албан ёсоор сонгон батлахыг шаардаж байгаа. Энэ хурлаар намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх ёстой. Бидний гурав дахь шаардлага бол УИХ-д нэр дэвшигчийг тодруулах бүдүүдэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, энэ үйлдлээ намын гишүүдэд тайлбарлахыг З.Энхболдоос шаардаж байна.
Л.БАЯРБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038