Хаан банкны гүйцэтгэх захирал нутаг буцсан уу?

ХААН банкны гүйцэтгэх захирал Саймон Моррис нутаг буцсан тухай мэдээлэл өчигдөр тарлаа.

Ердөө хэдхэн хоногийн дараа Монголд ажиллаж эхэлснийх нь нэг жилийн ой болох байв. Гэвч ноён захирал энэ өдрийг хүлээж тэвчилгүй монголчуудтай салах ёс ч гүйцэтгэлгүй ажлаа хаяад явчихжээ. Өнгөрсөн жилийй наймдугаар сарын 2, 3-нд Монголын хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслээр ХААН банк шинэ гүйцэтгэх захиралтай болсныг зарлаж.

10 жилийн турш хязгааргүй эрх мэдэлтэй “хаанчилсан” Петер Морроугийн орыг дэлхийн хэмжээний банкир, англи эр Саймон Моррис запгамжилж буйг танилцуулсан. Сайн СЕО-гийн эрэлд хатаж байх үедээ ХААН-ы эзэд түүнийг Хонгконгийн “Ехecutive search” комнаниар зуучлуулан шалгаруулж авсан.

Авах эсэхээ 2009 онд шийдээд 2010 оны наймдугаар сард гүйцэтгэх захирлаар Шри-Ланкийн “Стандарт Чартеред” банкны Ази, Европ, Африкийн салбаруудад 25 жил удирдах алба хашсан түүнийг ХААН банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга Хидео Савада “Саймон бол олон улсын  менежмент, санхүү, байгууллага болон иргэдийн банкны салбарт нэр хүндтэй, дэлхийн хэмжээнд танигдсан банкир” хэмээн тодотгож байв.

Мөн түүнийг ХААН банкийг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэнэ хэмээн итгэж буйгаа ч дуулгаж байсан билээ.

Том итгэл найдварын эзэн болж ирчихээд хийж эхэлсэн ажлынхаа үр дүнг ч үзэлгүйгээр ийн гэв гэнэтхэн нутаг буцсан нь өнгөрсөн долоо хоногт ширүүхэн болсон банкны ТУЗ-ийн хуралтай холбоотой гэнэ. Хуралд оролцсон ТУЗ-ийн гишүүд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө тараахаас татгалзсантай холбоотой үүссэн элдэв хэл ам хийгээд үр дүнд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхдээ Саймон захирлыг нэлээд буруутгасан гэнэ.

Түүнээс нь ч болсон уу Саймон өнгөрсөн мягмар гаригт огцрох өргөдлөө бичиж өгчихөөд яваад өгсөн сураг байна. Банкныхан гүйцэтгэх захирлаа амралтаа авсан хэмээж буй юм. Хэл ам хэрүүл шуугиантай энэ үед гүйцэтгэх захирал амралтаа аваад зугаацахаар мордоно гэж юу байх билээ. Тийм болохоор үнэн байх нь гэсэн хардлагыг батлаад буй юм.

Саймон Моррисын Монголд ирээд хамгийн эхэлж хийсэн ажил нь хуучин бүтцийг өөрчлөх. Тэрбээр Монголыг дөрвөн бүс болгон хувааж, дөрвөн бизнесийн бүсийн захиралтай болсон. Дээр нь хүний нөөц, эрсдэл хариуцсан, бизнесийн харилцааны гэхчилэн чиглэл чиглэлийн 12 захирал томилжээ. Ингэхдээ тэрбээр бүх захирлаа өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг байхаар зохион байгуулж бүх асууддыг ганцаараа шийдэх эрх мэдлийн хуваарилалт хийсэн нь удирдлагад нь ажилладаг хүмүүст тийм ч их таалагдаагүй.

Өмнө нь ажиллаж байсан туршлагатай, ялангуяа иргэдийн банкаар мэргэшсэн ажилтнуудыг албан болсон банкны ТУЗ-ийн хуралтай холбоотой гэнэ. Хуралд оролцсон ТУЗ-ийн гишүүд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө тараахаас татгалзсантай холбоотой үүссэн элдэв хэл ам хийгээд үр дүнд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхдээ Саймон захирлыг нэлээд буруутгасан гэнэ.

Түүнээс нь ч болсон уу Саймон өнгөрсөн мягмар гаригт огцрох өргөдлөө бичиж өгчихөөд яваад өгсөн сураг байна. Банкныхан гүйцэтгэх захирлаа амралтаа авсан хэмээж буй юм. Хэл ам хэрүүл шуугиантай энэ үед гүйцэтгэх захирал амралтаа аваад зугаацахаар мордоно гэж юу байх билээ. Тийм болохоор үнэн байх нь гэсэн хардлагыг батлаад буй юм.

Саймон Моррисын Монголд ирээд хамгийн эхэлж хийсэн ажил нь хуучин бүтцийг өөрчлөх. Тэрбээр Монголыг дөрвөн бүс болгон хувааж, дөрвөн бизнесийн бүсийн захиралтай болсон. Дээр нь хүний нөөц, эрсдэл хариуцсан, бизнесийн харилцааны гэхчилэн чиглэл чиглэлийн 12 захирал томилжээ. Ингэхдээ тэрбээр бүх захирлаа өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг байхаар зохион байгуулж бүх асуудлыг ганцаараа шийдэх эрх мэдлийн хуваарилалт хийсэн нь удирдлагад нь ажилладаг хүмүүст тийм ч их таалагдаагүй.

Өмнө нь ажиллаж байсан туршлагатай, ялангуяа иргэдийн банкаар мэргэшсэн ажилтнуудыг албан тушаал бууруулж, оронд нь шинэ хүмүүс олноор нь тавихдаа бусдаасаа асууж лавлах ч үгүйгээр шийдвэр гаргаж байжээ. Өөртөө итгэлтэй, ажлаа мэддэг хүний зан байж болох ч Монголын зах зээлийг мэдэрч амжаагүй хийсэн энэ өөрчлөлт үнэндээ сайн юм авчраагүй. Банкийг бүхэлд нь зангидаж зүгшрүүлэх байтугай тарааж цацахаар эрсдэлд хүргэсэн юм.

ХААН-ы ажилтнууд бөөн бөөнөөрөө ажлаас гарч нэг үгээр шинэ захирлын шинэ төлөвлөгөө Монголын нөхцөлд тохирохгүй байна гэдгийг амьдрал харуулаад байхад ч Саймон захирал өөрийнхөөрөө зүтгэсэн гэнэ. Тэр ч бүү хэл өнгөрсөн намар Говь-Алтайд явж байхдаа ажилтнууддаа “ХААН банк 4000 хүнтэй. Тэдний 10 хувь буюу 400 нь ажлаас гарлаа гэхэд харамсах зүйл биш. Юу ч өөрчлөгдөхгүй” хэмээж байсан гэдэг. Ердөө жил гаруйхны дотор ХААН-аас 300 орчим хүн өөрийн хүсэлтээр халагдаж өөр банк руу очсон юм.

ХААН гол нь иргэдийн банкны үйлчилгээнд суурилсан төрийн санхүүгийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүргэдэг, хот хөдөөгийн бизнес эрхлэгчдийн мөнгөн гүйлгээг голчлон хийдэг. Зээлийн багцын хувьд цалин, тэтгэвэр, малчдын зээл дийлэнхийг нь эзэлсэн бүтэцтэй. Түүгээрээ ч өндөр ашиг олдог банк. Бодлого нь ч үүндээ зохицсон байсан. Харин Саймоны хэрэгжүүлсэн бодлогоор том аж ахуйн нэгжүүд ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад түлхүү үйлчилж, иргэдийн зах зээлээ хумьж эхэлсэн.

Тэр нь ч энэ жил Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг дарамталж Эх орны хишиг хувь хүртэгчдийг халамж үйлчилгээний зах зээлээсээ шахаж эхэлснээр илэрсэн гэж болно. Монголын том аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ихэвчлэн ХХБ, “Голомт”-оор үйлчлүүлдэг байсан. Энэ зах зээл рүү ХААН түрэмгийлэн орж корпорет зээлийн багцаа 2010-2011 онд олон тэрбумаар нэмэгдүүлж бүх эх үүсвэрээ хаях бодлого барьсан нь мөн л нэг жишээ.

Магадгүй ноён Саймоны барууны банкны стратеги Монголд таарах жор биш байсан байж болох. Гэхдээ Саймоны стратеги үнэхээр буруу байв уу, эсвэл нэг төгрөгийг нүд ирмэх зуурт хоёр болгон үржүүлж харах хүсэлтэй эзэд үр дүнг нь хүлээж чадалгүй түргэдэж сайн СЕО-гоо гомдоож орхив уу гэдэг тун сонин. Ямар ч байсан гадны туршлага бүхэн гайхамшигтай байдаггүйг энэ үйл явдал тод харуулав.

Бас гадаад менежерт мэдэхгүй чадахгүй зүйл үгүй хэмээн бөхөлзөж буй бүхнээ найр тавихад ч учир буйг бидэнд ойлгуулав.

ХААН байгуулагдсан цагаасаа л гадныхны бодлогоор явлаа. Ашиг нь маньд гэхээсээ гадны ноёдод түлхүү тусч, тэдний хэтэвч хэн бүхнийхээс илүү түнтийсэн. Петер Морроу ХААН-ыг 10 жил удирдсаныхаа шагналд хувь эзэмшигч болсон. Түүнийг харьяалдаг DAI гэж Америкийн компани ХААН-ыг удирдлагаар хангаж байсныхаа шанд авсан хувиасаа Морроуд шилжүүлсэн гэдэг.

Өөрөөр хэлбэл, Петер Морроу ажлаа зүгээр өгчихөөгүй. Банкны хувь эзэмшигч болоод гарсан. Харин Саймон Моррис нйм үр дүнг хүлээж чадсангүй шуудхан бууж өгсөн нь арай л түргэдчихэв бололтой. Уг нь түүнд боломж байсан байх. Морроу шиг хэдэн жил гүрийсэн бол ХААН-ы эзэд гадныхан учраас найр тавих л байсан. Харин монголчуудад бол ийм эрх тэртээ тэргүй олдохгүй.

Хөрөнгө оруулагч гэх ганц монгол гэр бүлээс өөр эдний хувиас өчүүхэн багыг эзэмшдэг гэх монгол хүн ч байхгүй. Энэ банкийг Хөдөө аж ахуйн гэж байхаас удирдлагын түвшинд нь зүтгэж, өнөөг хүртэл үнэнч ажиллаж, гадныхны өмнөөс сайн муу бүгдийг хийж, ард түмнээ өндөр хүүгээр шулж гадны ноёдын халаасыг зузаалж яваа монголчуудад хувьцаа эзэмших байтугай СЕО болж дэвших боломж ч байхгүй.

Гэтэл ХАС банк удирдах ажилтнууддаа хувьцааныхаа тодорхой хувийг тараасан. ХХБ ч гэсэн 24 хувиа өмнөх ажилтнууддаа хуваарилж байсан гээд туршлага бол байдаг юм билээ. Монголын банкны салбарт. Харин ХААН-ы эздээс ийм боломж хүлээгээд нэмэргүйг банкны салбарынхан ч ярьдаг юм. Тиймээс зугтсан гүйцэтгэх захирлынхаа оронд тэд мөн л гаднаас хэн нэгнийг тавих биз. Харин ирсэн нэг нь хэр удаан тогтож, ХААН хэр өргөжихийг цаг хугацаа л харуулах байх даа.

Саймон Моррис ХААН-ы эздээс зугтсан анхны захирал биш. Бас сүүлчийнх ч биш биз. Тус банкинд Барри Мадамс гэж орлогч захирал байсан. Тэр Австралийн АIDD гэж компанид ямар ч барьцаагүйгээр таван сая долларын зээл олгосныг эзэд нь мэдээд цагдаад өгнө хэмээн сүрдүүлсэн гэдэг. Барри захирал үүнийх нь хариуд өөрт нь үйлчилдэг жолоочдоо ч дуулгалгүй ум хумгүй Монголоос зугтсан нь тухайн үедээ нэлээд сенсаац болж байсан.

Мөн ХААН-д Эрсдэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Эд Коль нэг жил ч хүрэлгүй ажиллачихаад өнгөрсөн зун бас л хаяад явсан юм.

Н.Гэрэл

“Өдрийн шуудан” сонинд нийтлэгдсэн


URL:

Сэтгэгдэл бичих