Чангаар инээх уушгинд сайн
Зүрх, уушгины үйл ажиллагааг хамгийн ихээр нэмэгдүүлдэг дасгалууд бол хүчилтөрөгч их шаардсан дасгалууд байдаг. Аэробекийн дасгалыг сонгож хийх нь илүү үр дүнтэй.
Дасгалын эрчим нь нэг минутын хугацаанд зүрхний цохилтын тоо хэд байгаагаар тодорхойлогддог бөгөөд дасгал хэдийчинээ их эрчимтэй байна, зүрхний цохилтын тоо төдий чинээгээр олширдог байна. Мөн агаарын бохирдолтой нөхцөлд уушгиа өвчлүүлэхгүй, биеийнхээ энергээ тэтгэн сайжруулъя гэвэл дараахь хэвшил тохиромжтой аж.
-Долоо хоногтоо нэг удаа ч гэсэн эрүүл агаарт гарч, цээж дүүрэн амьсгалж, алхах, гүйх, аялах, цана чаргаар гулгавал уушги цэвэршин бие хөнгөрнө.
-Уушги, зүрхний үйл ажиллагааг сайжруулахад энгийн алхаанаас эхлээд хурдан алхах нь үр дүнтэй. Гэхдээ гэнэт хурдан алхаж болохгүй. Эхлээд таван минут орчим алхаж, биеэ дасган аажмаар түргэсгэнэ. Алхахдаа цээж дүүрэн, гүн амьсгаа авч тайван хөнгөн шогших хэрэгтэй. Гэхдээ хоол идсэний дараа, халуунд эсвэл хүнд өвчтэй хүн нимгэн, тэгш ултай гуталтай алхах нь зохисгүй. Ийн хурдан алхалтыг хэвшил болговол цусны эргэлтийг сайжруулж уушгины хийн солилцоог идэвхжүүлэн, дархлааг сайжруулах зэрэг олон ач тустай.
-Үе үе тачигнатлаа инээ. Тачигнатал инээхэд уушги хүчтэй тэлэгдэн хүчилтөрөгчөөр дүүрэн, уушгины дархлааны эс идэвхждэг. Хошин шог ярьж инээх нь уушги зүрхний үйл ажиллагааг дээшлүүлдэг ажээ. Гэхдээ ааг амьсгаагүй, элгээ хөштөл инээхийг хэлээгүй.
-Өдөрт 5-10 минут дуг хийвэл зүрх, уушгийг амраан дархлааг сайжруулан алжаал ядаргааг тайлдаг. Тохиромжтой цаг нь 15.00-16.00 цагийн үе байдаг аж.
URL: